“Унтаж буй хүүхэд”

Зураач: Л. Хонгорзул

Зөвхөн The Sleep Corner-т зориулж урлав. Бүтэн зургийг харахыг хүсвэл зурган дээр дарна уу.

THE Sleep Corner App

Та апп-аа татаад манай бүх үйлчилгээнээс 20% хөнгөлөх купоноо идэвхжүүлээрэй.

Үнэгүй зөвлөгөө

  • 1 удаагын ерөнхий зөвлөгөө
  • Таны хүүхдийн нойрны асуудлын гол шалтгааныг нь тодорхойолох
  • Танд тохирсон сургалт, үйлчилгээг санал болгох
  • Хүүхдйин хөгжлийн хуанли & нойр муудах үеүдийн үнэгүй гарын авлага

Сургалтууд

Үндсэн сургалтын хөтөлбөр нь 2 хэсэгтэй: вебсайт сургалт болон нэмээд FB групп сургалт.

Хүүхдийн нойрны тухай бүхий л асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр бөгөөд хүүхдийг унтуулж сургах аргачлалууд нь Монгол гэр бүлүүдэд тохируулсан байна.

Насны ангилал:

  •  0 – 3 сартай
  • 4 – 12 сартай
  • 1 – 3 настай
  • Бүх нас багц

Зөвлөгөө багц

3 удаагын зөвлөгөө авах багц

    • Чатаар, voice message-ээр Sleep coach-тайгаа холбогдож дор дор нь зөвлөгөөгөө аваад явах боломжтой

Зөвхөн таны хүүхдэд зориулсан багц (VIP)

    • Sleep Coach-ийн байнгын дэмжлэгтэйгээр 14 хоногт хүүхдээ энгийн алхамуудаар унтуулж сургах нойрны төлөвлөгөө гаргуулан авч хамтдаа хүүхдийнхээ нойрны асуудлыг шийдэх боломж

Тайван Хүүхдийн Нойрны Төв ТББ

2021 онд Монголд анх удаа хүүхдийн нойрны зөвлөх үйлчилгээ The Sleep Corner байгуулагдсанаас хойш гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ ажлын явцад хүүхдийн нойрны сэдэв ганц гэр бүлийн хүрээнд хязгаарлагдах бус, харин олон нийтийн цаашлаад үндэсний түвшинд өргөнөөр хүрэх шаардлагатайг илрүүлсэн учир 2023 онд Тайван Хүүхдийн Нойрны Төв ТББ байгуулсан.

ТХНТ ТББ нь хүүхдийн нойрны эрүүл мэндийг дэмжих, шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг олон нийтэд түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. Бид эцэг эх, сургууль, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдийн нойрыг хөгжлийн үндсэн суурь хүчин зүйл болохыг таниулахад чиглэдэг.

Бид өнөөдөр сургуулиудтай хамтран ажиллаж, нойрны эрүүл мэндийн агуулгыг сургалтын хөтөлбөрт нэгтгэх ажлыг эхлүүлсэн нь үндсэн зорилгодоо хүрэх нэг том алхам юм.

Хүүхдийн нойрны тухай сонирхолтой нийтлэлүүд…

Нойрны зөв зохицуулалт гэж юу вэ? Ямар нөлөөтэй вэ? – Сэдэв 3

Сэдэв 3: Хүний нойронд зохицуулалт алдагдсанаар...

6 сартай хүүхэд: Өглөө эрт сэрдэг

6 сартай хүүхэд: Эрт сэрдэгЖишээ судалгаа: 6...

Хөгжлийн үсрэлтүүдийн тухай

Хөгжлийн үсрэлтүүдийн тухайТаны хүүхэд зүгээр...

Хүүхдийн нойрны тухай судалгаа гэж юу вэ? – Сэдэв 2

Хүүхдийн нойрны тухай мэдлэгээ тэлцгээе  ...

Ээжүүдийг доош хийдэг хэн бүхэнд

Ээжүүдийг шүүмжилдэг хэн бүхэнд бичсэн...

Сэтгэгдлүүд 🧡

3 сартай хүүхэд

Сайн байна уу.
Би хүүхдээ 3 сартай байх үеэс нь энэ групп-г олоод, мэдээллүүдийг нь уншиж суралцаад явж эхэлсэн. Тэгээд 4 сар арай хүрээгүй байхад нь нойрны аялалд нэгдсэн юм. Ямар ч байсан сэрүүн байх цагаа баримтлаад хүүхдээ overtired болгохгүй хөхүүлэх, бүүвэйлэх аргыг хослуулаад унтуулж байгаа. Шөнө 2 цаг тутам сэрдэг байсан нь 3-4 цаг болж бага багаар өөрчлөгдөж байгаа. Цаашид сургалтаас авсан мэдлэгийнхээ дагуу нойрыг нь сайжруулаад явна гэдэгт итгэлтэй байна.
The Sleep Corner-тоо баярлалаа.
2025/09/10

Anonymous member

4-12 сартай хүүхдийн нойрны сургалт авсан ээж

3 сартай хүүхэд

Би охиноо төрүүлсний дараа хамгийн түрүүнд 0-3 сарын сургалтанд сууснаар эхний хэдэн сарын учрыг олдог болсон, үр дүнтэй санагдсан учраас 3-сараас 3 насны сургалтад ч бас бүртгүүлээд явсан. Энэ удаагийнхад өмнөх шигээ яс нарийн бичиж тэмдэглэж сууж чадаагүй ч 9 сардаа багтаад үлдсэн хугацаандаа нөхөж аваад суралцана аа гэж бодож байгаа. Ямартай ч айж сандралгүй яагаад байгаа учрыг нь мэдээд, сэрүүн байх хугацаа нийт унтах ёстой цагийг нь бүртгээд явахлээр цаанаасаа сэтгэл амар болсон гэхүүдээ. Багшдаа энэ олон мэдээллийг эх хэл дээрээ суралцах боломж олон олон ээжүүдэд олгож байгаад баярлалаа!

2025/09/02

Mungunuu Otg

4-12 сартай хүүхдийн нойрны сургалт авсан ээж

5 сартай хүүхэд

Өдрийн мэнд,

Хүүхдийн унтлагатай холбоотой, системтэй, цэгцтэй, маш ойлгомжтой мэдээлэл өгсөн багшдаа баярлалаа.
Миний хувьд хичээлийнхээ дундуур бага зэрэг өвдөөд хичээлээ хараахан дуусгаагүй байгаа боловч ямартай ч эхний хичээлээр тавьсан өдрийн унтлагын хуваарьтай болох зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн бөгөөд унтахын өмнөх бэлтгэлээ тогтмол хийж унтах үйл явц маань ээж, хүү 2т улам ойлгожтой болж байх шиг санагдаж байгаа. Үлдсэн хугацаандаа хичээлээ гүйцээж үзээд дараагийнхаа зорилгодоо амжилттай хүрнэ гэж итгэж байна.
Баярлалаа 🤗
2025/09/02

Anonymous member

4-12 сартай хүүхдийн нойрны сургалт авсан ээж

7 сартай хүүхэд

Сайн байна уу,
Хамгийн анх жирэмсэн байхдаа 0-3сартай хүүхдийн нойрны сургалтад сууж нярай хүүхдийн нойрны ойлголтыг авч байсан бөгөөд нярайгаа ойлгоход их тус болсон.
Энэ удаад 7 сартай маамуугаа өөрөөр нь унтуулах, зөвхөн мөөмний холбоосоор бус өөр аргаар унтуулж сургах зорилгыг тавьсан. Эхний 3 долоо хоногт унтах орчинг бүрдүүлж, унтахын өмнөх бэлтгэл, хуваарьт шилжүүлэх хичээлүүдийг хэрэгжүүлж хүсэж байсан үр дүндээ хүрсэн (өмнө нь унтах гэж 30-40 мин шаардагддаг байсан бол одоо 10-15 мин хооронд л унтчихаж байгаа).
Одоо sleep training аргуудаасаа хэрэгжүүлж эхлээд 2 хонож байна, эхний өдөр зөндөө уйлаан майлаан болсон мөн ээж өөрөө их ядардаг юм байна. Харин 2дахь өдрөөс уйлах нь ч багасаад өөрөө унтаад байгааг нь хараад урамшаад л байна гэхдээ энэ нь өөрчлөгдөж болно гэж багшийн хэлснээр бэлтгэлтэй байгаа. Цаашдаа тууштай байж анх тавьсан зорилгодоо заавал хүрнэ ээ.
The Sleep Corner-доо баярлалаа😁.
2025/09/03

Anonymous member

4-12 сартай хүүхдийн нойрны сургалт авсан ээж

4 сартай хүүхэд

Миний хувьд хүүхдээ анхнаас нь сайн унтдаг болгохын тулд олон ном, подкаст судалж байсан. Тэгээд The Sleep Corner хуудсыг олоод чат бичиж үнэгүй зөвлөгөө аваад таалагдаад сургалтандаа бүртгүүлсэн. Бид хоёр нь одоо 4 сартай бөгөөд маш сайн унтдаг болсон байна. Хамгийн сайн сурсан зүйл гэвэл нойрны холбоосууд байлаа. Багшдаа баярлалаа. 🤍

2025/09/11

Anonymous member

4-12 сартай хүүхдийн нойрны сургалт авсан ээж

3 сартай хүүхэд

Жирэмсэн байхдаа энэ групт орсон. Энэ тухай юу ч мэддэггүй байхад нэг найз минь зөвлөөд энэ хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байгаа. Одоо хүү минь 3 сартай. Мэдээж яг яс баримтлаад мундаг байж чадахгүй байгаа ч зөндөө зүйл мэдэж аваад цаашдаа илүү сайн суралцаж хүүгээ асуудалгүй унтуулж сургахыг их хүсч байна.

2025/12/01

Anonymous member

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

1 сартай хүүхэд

Hi, Анхлан төрөгч ээж байна.
Summer sleep program-д хамрагдсандаа 100% сэтгэл хангалуун байгаа. Хүүхдээ яг 1 сар хүрэхийн өмнөхөн хөтөлбөртөө ороод шууд хичээлүүдээ үзээд хэрэгжүүлээд явсан нь үнэхээр үр дүнтэй байсан. Одоо хүүхэд минь 4 сар хүрсэн болохоор үргэлжлүүлээд сураад явна аа😊
Багшийн хэлснээр бяцханууд минь үнэхээр ухаантай юм билээ.
3 сарын турш сурч хийж чаддаг болсон зүйлс:
– Унтах орчин- Үргэлж шалгаж бэлтгэдэг болсон. Аюулгүй орчин, Ор,Харанхуй эсвэл бүдэг гэрэл, өрөөний хэм, үнэр г.м
– Өдөр болон оройны унтлагын хуваарийн дагуу унтдаг болсон.
– Өглөөний эхний утлага болон оройны унтлагын өмнө нүүр гарыг нь угаах, хамар амыг нь цэвэрлэх, хувцсыг нь солих болсон нь унтах цаг болсон дохио гэж мэдээд орон дээр нь тавиад л жоохон хэвтэж байгаад өөрөө унтдаг болсон.
– Шөнийн нойроо хангалттай авдаг болсон. Орой 19 цагаас 20:00 цагийн хооронд унтаад дунд нь сэрэхгүй унтаагаараа 3-4 удаа хооллоод өглөө 8ас 9 цагийн хооронд сэрдэг.
– Eat-Play-Sleep үргэлж хэрэгжүүлж байсан.

Б. Уугантуул

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

10 хоногтой хүүхэд

Анх том хүү дээрээ хүүхдийн нойрны талаар ойлголт юу ч байхгүй, унтахгүй байна, болохгүй байна, өвдчихөөгүй байгаа гээд их айдастай өсгөж байсан. Сая бага хүүгээ 10 хоногтойгоос нь эхлээд хичээлүүддээ сууж эхэлсэн, хүүхдийн нойрны талаар маш энгийн гэхдээ хэний ч хэлж өгөхгүй зөвхөн нойрны биш хүүхдийн хөгжлийн үе шатаас хамаарсан гоё2 мэдээллүүдийг авч ямар ч айдасгүй, санаа зовох зүйлгүй хүүхдээ 3 сар хүргээд авлаа ❤️ одоо орой 8-9 хооронд унтаад сурчихсан, шөнө сэрсэн ч өөрөө буцаад унтчихдаг хөөрхөн болсоон бид 2. Баярлалаа

2025/11/9

Namujin Gandavaa

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

2 сартай хүүхэд

Найзаасаа энэ сургалтыг мэдсэн. Тэр найздаа одоо ихээр талархаж байгаа учир нь охиныхоо нойрны хэмнэлийг ойлгох, тухайн хэмнэлийг хуваарийг хэрхэн сайжруулах, сайжруулахад юу юуг бэлтгэж сурах гээд олон зүйлсийг хэрэгжүүлж хэвшсэн байна. Ингэснээр бага сартай байхдаа байнга тэврүүлж унтдаг, сайн унтдаггүй уйлагнадаг байсан охин маань одоо 4 сар хүрэхдээ өдрийн цагаар өөрийгөө тоглож байгаад унтуулчихдаг, орой унтахдаа аавтайгаа яриад байгаа юмуу гэмээр ганганаж байгаад бүүвэйлүүлээд тогтсон цагтаа унтаад шөнө 2, 3 удаа мөөмөө идээд өглөө 9, 10 хүртэл унтдаг болсон. Энэ хүртэл ирэхэд мэдээллээр хангаж тусалсан багшдаа туйлын их баярлаж байна. Хүүхдээс хэтэрхий хол юу ч мэдэхгүй над шиг ээжүүдэд энэ сургалт маш өгөөжтэй санагдсан. Эхний хичээлийг л сонсоод хүүхдийнхээ орыг, унтах орчинг шууд л цэгцлээд эхэлсэн. Хэрэгжүүлж амжаагүй олон олон зүйлс үлдсэн тэр нь хэрэг болох үе гарахад юу хийх вэ яах вэ гээд сандралгүйгээр санаад хэрэгжүүлнэ байхаа 🙂
Заа ингээд нойрны хөтөлбөрт хамтдаа хамрагдсан нас чацуутнуудын ээжүүд болон багшдаа ёстой их баярлалаа. Олон олон гэр бүл нойрны асуудалгүй, аз жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна, амжилт 🙏🥰
2025/11/09

Javhaa Baadii

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

1 сартай хүүхэд

Анх охиноо 1 сартай байхад энь сонирхоод орж байсан. Шөнө олон удаа сэрдэг, зуслан гэр гэж явж байсан болохоор тогтсон хуваарь байхгүй, аягүй их ядардаг байсан. Сургалтанд сууснаас хойш охиноо зөв цагийн хуваариар унтуулдаг болсон. Шөнө бага сэрдэг болсон. Хөгжлийн үсрэлтүүдийн тухай мэдээлэлтэй болсноор би өөрөө илүү тайван хүлээцтэй байдаг болсон. Бас хэмнэл алдагдсан ч буцаад амархан учираа олдог болсон байна. Сургалтандаа маш сэтгэл хангалуун байна. Баярлалаа 😊

2025/11/8

Oyu-Erdene Bazarsad

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

1 сартай хүүхэд

Жирэмсэн байхдаа энэ сургалтад бүртгүүлээд орж байсан ч цаг гаргаж хичээлээ үздэггүй байсан маань хамгийн том алдаа байсан байналээ. Хүүгээ сар хагас хүртэл нь гадаа л сайн унтдаг гэртээ унтах дургүй юм байна гээд ихэнхдээ хэт ядрааж л арай гэж унтуулдаг байсан. Тэгээд л за энэ бүхэн нэг л биш байгааг анзаараад цаг гаргаж хичээлүүдээ эхнээс нь үзэж эхлээд хүүгээ overtired болгодог байснаа ойлгоод их гэмшсэн. Тэгээд wake windows-ийн цагийг яс баримталж хүүгээ унтуулах гэж оролдоод эхэлтэл үр дүнгээ маш хурдан өгч эхэлсэн. Багшийн хэлдэгээр хүн өөрийнхөө мэддэггүй зүйлтэй учрах үедээ их стрессдэг гэж байсан нь ёстой үнэн байсан. Хэрвээ сургалтад суугаагүй байсан бол хүүгийнхээ хөгжлийн үсрэлтийн үе тохиолдож шөнө ойрхон сэрэх үед их стрессдэх байсан байх гэхдээ юу болоод байгааг ойлгож байсан тул шөнө сэрэх бүртээ хүүгээ хайрлаж ойлгодог болсон нь миний сэтгэл зүйд ч бас их эерэгээг нөлөөлсөн гэж боддог доо. Энэ сургалтад суусандаа маш их баяртай байгаа. Багшдаа баярлалаа.

2025/11/4

Tselmuun Bat-Erdene

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж

Анхлан төрөгч

Анхлан төрөгч болохоор бүх зүйл шинэ яах ёстойгоо мэдэхгүй надад энэ хөтөлбөр маш хэрэгтэй зөв зүйл байсан.
Учир нь нойр гэж юу болох, хүүхдэд нойр ямар чухал хэрэгтэй зүйл вэ гэдэг, хүүхдээ хэрхэн нойрны зөв дадал зуршилтай болгон чанартай нойр авахуулах гээд маш олон зүйлийг сонсож мэдэж авсан.
Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдаагүй бол хүүхдийн нойрны талаар мэдээгүй бол нойр нойроо дууддаг гэдгийг мэдэхгүй учир шөнө сайн унтуулахын тулд өдөр хүүхдээ бага унтуулж маш том алдаа гаргах байсан байх. Бодохоос ч аймар санагдаж байна. Тиймээс зуны нойрны хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна. 🤱🏻❤️😍
2025/10/30

Золзаяа Бүжинлхам

0-3 сартай хүүхдийн сургалт авсан ээж