Унтдаггүй хүүхэд: 5 сартай

Алдар анх төрснөөсөө л сайн унтдаггүй хүүхэд байсан. Алдарыг унтуулахын тулд ээж нь өдөржин шөнөжин нойрны дайнд явж байгаа юм шиг л юм байсан. Өдөр унтуулах гэж бөөн юм болж болсны эцэст 30 хан минутын дараа сэрдэг нь маш хэцүү байдаг байсан бөгөөд маш их ядраадаг байжээ. 4 сар хүртлээ Алдар шөнөдөө овоо 4,5 цагийн зайтай сэрдэг байсан чинь гэнэт нэг шөнөөс 1,2 цаг тутам сэрээд эхэлдэг болжээ. Өдөр нь мөн адил 20, 30 минутаас хэтрэхгүй. Шөнөдөө буцаж унтахын тулд ээж нь байнга хөхүүлдэг байв. 

 

Өдөр нь ямар ч хуваарьгүй унтдаг бас шөнө нь их сэрдэг болохоор Алдар ер нь л их ааш муутайхан өдрийг өнгөрөөнө. Ээж болон хүүхэд 2 уулаа их ядарсан байсан. 

Интернэтээр хэд хэдэн юм уншиж судалсны дараа ээж нь өрөөг нь нэлээд харанхуй байлгаж үзэхээр шийджээ. Өдөр нь ч гэсэн, гэрэл халхалдаг хөшигтэй болж шөнө нь бүдэг гэрэл ч асаахгүй унтуулж үзсэн. Бас нэгэн хэмнэлийн долгионт чимээ ч асааж үзлээ. Харамсалтай нь эдгээр зүйл нь нээх нөлөө гаргаагүйд ээж нь их бухимдаж сэтгэлээр унав. Тиймээс ээж нь дахиад өшөө аргууд хайхаар шийджээ. 

Мэргэжлийн нойрны зөвлөгч байдаг талаар олж мэдэж, 4–6 сартай хүүхдийн нойрны багцын сургалтад хамрагдаж эхэлсэн. Энэ сургалтаас Алдарын өдрийн унталтын хэмнэл болон давтамж гэх мэт маш өөр байсныг анзаарав. Бас зөвлөсний дагуу байн байн сэрдэг хүүхэд нь энэ шинэ хэв маягруу шилжиж дасан зохицож чадна гэдэгт эргэлзэж байлаа. 

Дахин сургалтаа нарийвчлан үзэж тэмдэглэж арга зүйчтэй холбоо барьж нарийн зөвлөгөө авснаар Алдарын ээж нь 5 сартай хүүхдийн жишиг хуваарийг нь бага багаар дагаж эхлэхээр шийджээ. Ингэж хуваарийн арга барилруу шилжиж эхлэх нь хамгийн шилдэг шийдэл байсан бөгөөд Алдарын тогтворгүй, хэмнэлгүй өдрийг нь төлөвшүүлж дэс дараалалтай болгох нь хамгаас чухал байсан. 

Мөн Алдар мээмээ идэж дандаа унтдаг байсан нь өдрийнх нь унтлага болон шөнө байн байн сэрэхэд нь нөлөөлдөг байсныг ээж нь ойлгож авсан. Алдар өөр өөрийгөө унтуулж сурах хэрэгтэй байсан. Насанд нь тохирсон өдрийн хуваарьруу шилжиж хэвшсэний дараа өөрөөр нь унтуулж сургах арга барилуудыг туршиж үзэхээр шийджээ. 

Мөн сургалтад түгээмэл арга барилуудаас өөрийнхөө болон хүүхдийнхээ ааш араншинд тохирсон хувилбар дээр тогтож эхэлсэн. 

Хуваар дагах дадал зуршил болон хүүхэд өөрөө унтаж сургах 2–ын үр дүн маш сайн байлаа. Хэдхэн хоногийн дотор Алдарын ойр ойрхон шөнө сэрдэг нь зөвхөн 2 удаа болж тэр нь сүү уух гэж үнэхээр өлссөндөө л сэрдэг болсон. Яваандаа тэр нь 1 удаа болсон. Өдрийн унтлагуудын цагууд нь ойлгомжтой болсон. Яахав өдрийн гол урт унтдаг 1 унтлагынх нь дундуур ээж нь Алдарыг үргэлжлүүлж илүү удаан унтуулдаг байсан ч яваандаа Алдар нойрныхоо өрнөөс гарч сайн унтаж сурсны дараа энэ нь хүртэл ээжийн оролцоо хэрэггүй болсон. 

 Дүгнэлт 

Алдарын хувьд яг 4 сарын нойр муудах үе болж байсан, энэ үед хөгжлийн оргил үеүдийн нэг байдаг учир энэ нь хүүхдийн нойронд их нөлөөлдөг. Үүнд яаж хүүхэд унтаж байна гэдэг их чухал байсан, жишээ нь мээмээ идэж унтдаг. Нойрны мөчлөг дундаа сэрэхдээ, өдөр ч ба шөнө ч бай өөрөө буцаж унтаж сураагүй байсан, мээмээ л идэхгүй бол чаддагүй, энэ нь өдөр муу унтах шөнө их сэрэхэд маш нөлөөтэй бөгөөд ээжийг нь маш их ядраахаас гадна хүүхэд өөрөө нойрны өрд орж байсан. 

Насанд тохирсон өдрийн хуваарийн хэмнэлд орох нь Алдарын унтах цагууд болон  сэрүүн байх хугацаан дээр анхаарснаар өөрөө унтаж сурах арга барилуудруу шилжихэд бэлдэж өгсөн бөгөөд өөрөө унтаж сурах нь илүү хялбар байсан. 

Хэрвээ та Шүрээ шиг маш их ядарч, нойрны өрд орж, хүүхдийнхээ өдрийн ч бай шөнийн ч бай нойрыг сайжруулахыг хүсэж байвал энд дарж сургалтын багцуудаас сонирхоод үзээрэй. 

Мөн зөвхөн таны хүүхдэд зориулсан 2 долоо хоногийн нойрны төлөвлөгөө гаргаж өгөх үйлчилгээг санал болгож байна.

3-6 сартай хүүхдийн нойрны сургалт

Зөвхөн танд багц үйлчилгээ

Share