Унтдаггүй хүүхэд: 9 сартай
Бумбар ерөнхийдөө гайгүй унтдаг хүүхэд байсан. Хүүхдийн байдаг л нойрны асуудлуудтай тулгарсан. 3 сартайгаасаа 30 минутаар л өдөр нь унтдаг болоод 4 сар хүрээд шөнө их сэрдэг болсон гэх мэт. Ээж Гэрлээ нь олон арга судалснаар өөр өөрийгөө тайвшруулж унтах аргууд оролдоод овоо шөнө их сэрэх өдрийн богино унталтууд нь сайжирсан ч 7 сар хүрээд шөнө дахиад их сэрдэг болоод эхэлсэн.
7 сартай Бумбар: Шөнө их сэрдэг болсон. 1 сэрдэг байсан бол сүүлдээ тэр нь 2 , 3 , 4 болоход нь ээж нь өөр өөрийгөө унтуулаад сурсан хүүхэд яагаад ингээд байгааг ойлгохгүй байсан. Нэг сэрэлт дээр нь угж өгөөд бусдууд дээр нь буцаж унтуулах гэж их удаан үйл явдал болж эхэлжээ. Заримдаа цагаас илүү ноцолдож Бумбар бүүр сэрүүн байдаг болсон гэхдээ өдөр нь сайн унтдаг хэвээрээ.
8 сартайдаа: Бумбар шөнө их сэрдэг хэвээр. Харин одоо ээжийнхээ бүх буцаж унтуулах аргуудыг эсэргүүцэж, шөнөдөө улам их сэрүүн байдаг болсон. Зарим хүмүүсээс буруу зөвлөгөө авснаар өөр хүний хэрэглэж үзсэн унтуулах аргыг шууд туршиж үзэж эхэлжээ. Уйлахад нь очиж авахгүйгээр зөвхөн “ээж нь байгаа шүү” гэж хэлж тайвшруулах арга хэрэглэсэн ч Бумбар унтаж чадаагүй бөөн уйлаан болсон ч гүрийнэ гэж бодоод хэд хоног үргэлжлүүлсэн. Ямар ч үр дүн гараагүй бөгөөд Гэрлээ ч Бумбар ч 2 уулаа их бухимдаж ядарцгааж энэ аргаа болихоор шийджээ.
9 сартай: Их ядарсан бухимдсан Гэрлээ хүүхдийн нойрны тухай зориулалтын сургалтад хамрагдаж эхэлжээ. Сургалтаас эхний анзаарсан зүйл бол Бумбарын өдөртөө нийт хэдэн цаг унтах ёстой байсан юм. Насных нь онцлогоос хархад Бумбар өдөр нь хэтэрхий их унтаж байсан бөгөөд өдрийнх нь сүүлийн унтлага нь шөнийн унтлагатай нь хэт ойрхон байсан учир шөнө сайн унтахгүй байсан нь тодорхой болж эхэлсэн. Гэрлээ Бумбарыг шууд насанд нь тохирсон хуваарьруу шилжүүлэх оролдлого хийж сэрүүн байх хугацаа цагуудыг нь ажиглаж эхэлжээ. 6 хоног тууштай дэглэмд оруулснаар шөнө сэрэх нь илт багассан.
Дүгнэлт:
Бумбар арай том болох тусам өдөр шөнийн нойрын хугацаа нь өөрчлөгдөж байсан учир шөнөдөө буцаад сэрдэг болж эхэлсэн. Гэрлээ Бумбарыг бага сартай байсан шиг нь өдөр нь их унтуулаад байсан бөгөөд шөнө унтах цагтай нь дэндүү ойртсон байсан. Тэгэхээр Бумбар мэдээж шөнө унтах цагтаа нойр нь хүрэхгүй унтах дургүй болж, эсэргүүцэл үзүүлэх нь ихэссэн мөн сэрүүн байх хугацаа нь хангалтгүй байсан болохоор шөнөдөө их сэрэхдээ цагаас илүү сэрүүн байгаад байсан.
Бумбарыг унтуулж сургах арга нь яагаад үр дүнгүй байсан гэхээр хүүхэд унтахад ерөөсөө бэлэн биш байсан. Нойр нь сайн хүрээгүй л байсан болохоос биш зөрүүд ааштайдаа эсвэл эсэргүүцээд байсандаа биш байжээ. Хүүхэд хангалттай сэрүүн байгаагүй, нойр нь хүрээгүй, мөн өдрийн хуваарийн хэмнэлд ороогүй байхад унтуулж сургах арга туршиж эхлэх хэрэггүй. Ер нь шөнө их сэрэх нь ихэнхдээ өдрийн унтлагын нойрны асуудлаас үүдэлтэй байдаг. Хэтэрхий их унтсан эсвэл хэт бага унтсан, цагууд нь буруу, оройны унтах цагтай хэт ойрхон гэх мэт.
Хэрвээ та шөнө их сэрээд байгаа хүүхдийнхээ нойрны асуудлыг шийдмээр байвал өдрийн унтлагын асуудал байхгүй гэдгийг эхлээд тодорхойлоорой. Өдрийн нойрыг нь эхэлж засахаас нааш шөнийн нойр сайжирдаггүй шүү.
Хэсэг хуваарийн дэглэмрүү шилжиж дасан зохицсоноор Бумбар өдөр нь зөв цагууддаа унтаж эхлээд шөнөдөө байн байн сэрэхээ больсон. Ямар ч хүчээр унтах аргууд хэрэглэхгүйгээр хүүхдийн өдрийн унтлагын цагууд дээр анхаарснаар ингэж сайн үр дүн гарна гэдэгт Гэрлээ их гайхаж байсан.
Санамж: Эхлээд сэрүүн байх зохистой хугацааг нь тодорхойлсноор дараа нь унтлагын хугацааг нь харах хэрэгтэй. Өдрийн унтлагууд нь хэд хэдэн цагаар байна гэдэг их чухал шүү.
Өдрийн унтлагын зохистой хугацаа, сараар:
- 4–6 сартай – 3,4 унтлагаар нийтдээ 3 цаг
- 6–9 сартай — 2,3 унтлагаар нийтдээ 3 цаг
- 9–12 сартай — 2 унтлага нийт 2–оос 2.5 цаг
- 12–24 сартай — 1 унтлага нийт 1–2 цаг