Хөгжлийн үсрэлтүүдийн тухай

Таны хүүхэд зүгээр унтдаг байж байгаад гэнэт нойр нь муудаад унтахгүй, олон сэрээд байна уу? Нэг л учир нь олдохгүй аашилж, унтахыг эсэргүүцээд эхэлсэн үү?

Тэгвэл таны хүүхэд ямар нэгэн хөгжлийн үсрэлт даван туулж байх магадлалтай.

Хөгжлийн үсрэлт гэж юу вэ?

Та өөрийгөө нэгэн дассан сурсан орчиндоо унтаж байна гээд төсөөлөөд үзээрэй. Нэг өглөө сэрсэн чинь таны мэдэх эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдсөн байвал ямар санагдах вэ? Мэдээж таагүй санагдах байх, гайхна, айна, сандарна. Танил хүн харагдвал тэр хүнрүү тэмүүлж ойр байхыг хүснэ, тэр хүнээс холдохыг хүсэхгүй.

Тэгвэл таны хүүхэд хөгжлийн үсрэлт хийх болгондоо ийм мэдрэмжийг авдаг.

1971 оноос хойш хийгдсэн судалгааны үр дүнгээс хүүхэд амьдралынхаа эхний 20 сард яг 10 хөгжлийн үсрэлт хийдгийг баталж чадсан. Тэгээд яг хэзээ болдгийг нь хүртэл тооцоолоод гаргасан. Үсрэлт болгоноор хүүхэд хорвоо ертөнцийг өөрөөр харж эхэлдэг, шинэ ур чадвар сурдаг бөгөөд хөгжиж дэвшиж байдаг. Тэгэхээр яг үсрэлт эхлэхийн өмнө хүүхэд муухай аашилж, учир нь олдохгүй байгаа нь яг үнэндээ маш том эерэг өөрчлөлт болж байгаагийн шинж билээ.

Мөн үсрэлтийн үргэлжлэх хугацаанд нойр нь эрс муудаж, ойр ойр сэрэх, муухай аашлах, хоолондоо муу болох, ээжээсээ эсвэл ааваасаа гэнэт салахгүй болох зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрдэг.

Үсрэлтийн оргил үе гэж байдаг бөгөөд та дараах хуанли хэсэгт бороотой үүлээр тэмдэглэснийг хараарай. Энэ үед хүүхдийн хамгийн тогтворгүй ааштай, нойр муутай байдаг үе нь байдаг.

Та хөглжийн үсрэлтийн тухай дэлгэрэнгүй файл эндээс татаж аваарай.

0 Comments

Submit a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Share