Ээжүүдийг шүүмжилдэг хэн бүхэнд бичсэн захидал

Ээжүүдийг шүүмжилдэг, доош нь хийдэг, үгүйсгэдэг хэн бүхэнд зориулав, 

Миний туулсан бүхнийг та туулж үзэхгүй байгаасай гэж юуны өмнө хүсмээр байнаа.  Шинэ ээж, шинэ хүүхэд, тэр нь ядаж байтал ЕРӨӨСӨӨ УНТДАГГҮЙ. Эхлээд 1 өдөр бухимдаж, сэтгэлээр унаж уйлсан нь нэн удалгүй хэдэн сараар үргэлжлэх гүн хямрал болсон. Манай нөхөр унтлагын өрөөнөөс нүүж гарсан яагаад гэвэл хүүхдээ тэврээд зогсоо зайгүй  нааш цааш миний алхаж байсныг тэвчихгүй болоод. Би ч цөхөрсөн л дөө. Гэхдээ л хүмүүс яаж байна гэж асуухад инээгээд өөдөөс нь бид зүгээрээ яав л гэж хэлсээр л байсан. Байгалиасаа, инстинктээрээ хийж чадах ёстой байсан ээжийн үүрэг хариуцлагаа би биелүүлж хийж чадахгүй байсандаа дотроо би маш их гутарч байсан. Өөрийгөө их үзэн ядаж заримдаа хүүхдээ ч үзэн ядна, тэгээд энгэж бодсондоо улам өөрийгөө үзэн ядна. Би хүүхдэдээ хайртай, мэдээж.  Гэхдээ ДАХИАД л уйлахаар нь ДАХИАД л унтахгүй сэрэхээр нь би бүүр байж чадахгүй дургүй хүрдэг байсан. Ялангуяа яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байсан нь бүүр уур хүргэж байсан. 

Найз нөхөд гэр бүлээсээ тусламж авахыг хүсээгүй. Ээж байж чадахгүй чадваргүй юм байна гэж бодоцгоох байх гээд. Олон өөр газраас зөвлөгөө авсан ч ихэнхдээ дандаа хоорондоо тэрсэлдсэн мэдээллүүд миний толгойг улам эргүүлсэн. Зогсоо зайгүй  хүүхдээ хөхүүлэх бачуурах мэдрэмж төрүүлж байсан энэ манан дундаас гарахын тулд би хүүхдэдээ угж өглөө гэж эмч нараас шүүмжлэл сонсож байсан. Ээжүүдийн группүүд дээр би бусад ээжүүдээс хүүхдээ “засах” гэж оролдлоо, сосог өглөө, хүүхдээ мэдрэмжээрээ эхийн зөн совингоор аргадаж чадахгүй байсандаа их олон юм сонссон.  Яг үнэндээ хэдэн сарын турш би янз янзаар үзэж тарсан ч миний хүүхэд яг юу хүсээд яамаар байгааг олж чадахгүй байсан. Би хэзээ ч өмнө ээж байж үзээгүй шүүдээ гэтэл алхам тутамдаа хүмүүсээс шүүмжлэл сонсож шившиг болж байлаа. 

Шившиг. 

Нөхөр бид 2–ын асуудал сайнаар эргэсэнгүй ээ. Бид 2 нэлээд удаан нойр муутай байснаар 100% өөрсдийнхөөрөө байж чадахгүй, хагас дутуу хүмүүс шиг л байлаа. Хүн болгон ийм л байдаггүй байлгүйдээ гэж байнга боддог байлаа гэтэл хүмүүс энэ бол хэвийн л зүйл ийм л байдаг шдээ гэж сонссоор. Хүүхдийн ийм үе байдаг шүүдээ, удахгүй зүгээр болчихно, томроод зүгээрээ гэх мэт. Зөн совингоо сонс, дага гэх мэт. Сүүлдээ би одоо зөн совингүй юм байхдаа гэж бодсон. 

Нэг удаа аймар хэцүү өдөр таарсан юм. Нэг тийм хэцүү өдрүүд байдагдаа. Нөхөртэйгөө шөнөжин ээлжлээд хүүхдээ авсны маргааш нь бид 2 ямар ч жижиг сажиг зүйл байсан хоорондоо хэрэлдээд би тэсэхээ байгаад зүгээр л гэрээс гараад явсан. Нөхрөө хүүхэдтэйгээ үлдээгээд гараад алхаж байхдаа үхтлээ уйлж байсан ч эргэж харахгүй нэлээд хол явсан. Нэг сандал дээр суугаад сэтгэлээ онгойтол 30–аад минут бархирч уйлсан. Тэр чигтээ зугтмаар байсан ч шорон шиг санагдаж байсан гэрлүүгээ буцаж очих ёстойгоо мэдэж байлаа. Үнэхээр нэг ч гэсэн завсарлагаа байдаггүй. 

Нэг нойргүй шөнө Фэйс ухаж байсан чинь гэнэт Таны хүүхэд унтахгүй байна уу? Гэсэн пост хараад шууд дотроо Аанхаан!! гэж бодоод дарж үзлээ. 

Шууд мэргэжлийн зөвлөх хүнтэй холбогдож эхэлсэн. Өшөө зөндөө унтдаггүй хүүхдүүдтэй ээжүүдийн халуун дулаан уур амьсгалтай группт элсэж өөрийгөө ганцаараа биш гэдгээ ойлгосон. Нэг харанхуй өрөөнд гэрэл асаасан юм шиг л санагдсан шүү. 

Ид шид юм шиг, гайхамшиг ч гэмээр, манай хүүхэд арай дээр унтаж эхэлсэн. Өдрөө самарч биш төлөвлөж өнгөрөх боломж бага багаар бүрдсээр. Нээх аймар хэцүү эсвэл боломжгүй зүйл ерөөсөө байгаагүй. Миний бодсоноос маш энгийн шийдэл байсанд маш их гайхаж байсан. Миний охин хамаагүй өөр ааштай болж, миний ч сэтгэл санаа сайжирч, манан дундаас гарсан мэт болсон. Би ээж гэдэг ажилдаа илүү дуртай болж, бусдын хэлээд байсан ээж болох аз жаргалыг анх удаа шахуу мэдэрч эхэлсэн. 

Нэн удалгүй бас л шүүмжлэлүүд сонсож эхэлсэн. Хамгийн муухай нь тэр шүүмжүүд нь интэрнэт дээрх зүгээр танихгүй нэг хүнээс биш миний ойр дотны найз гэр бүлээс байсан. Хүүхдээ хуваарийн дагуу өсгөөд байхдаа яахавдээ, өөрөөр нь тэгээд унтаж сурна гэж чи хүүхдээ зовоогоод, цаг харж хүүхэд өсгөнө гэж юу байдаг юм гэх мэт шүүмжлэл сонсож эхэлсэн. 

Юу вэ???? 

Хожих ямар ч боломжгүй гэж үү? 

Би юу ч хийсэн эсвэл хийгээгүй байсан шүүмжлүүлсэн. Гэхдээ энэ хүмүүс миний тухай юу ч мэдэхгүй байж шууд дүгнэлтэд хүрч одоо би өмнө байснаасаа охиндоо хамаагүй дээр ээж, хамаагүй аз жаргалтай бүсгүй болсон гэдгийг ойлгохгүй мэдэхгүй. Би өөртөө итгэж, өөр өөрийгөө хайрлаж, бас нөхөр бид 2-ын харьцаа хамаагүй дээрдсэн. Би хүүхэдтэйгээ илүү дотносож хүүхдээ ойлгож эхэлсэн. 

Тэгэхээр шүүмж хэлээд байдаг хүн бүхэнд хандаж хэлэхэд: ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА? Яаж миний хамгийн ганцаардсан, учраа олохгүй байгаа эмзэг үед миний болон миний хүүхдэд хийсэн миний сонголтыг чи шүүмжилж чадаж байна? Өөрийнхөө арга барилыг яагаад надад шахаж намайг улам гэмшүүлж байгаа юм бэ? Би та нарт өөрийнхөө ээж байх аргаа шахаагүй лав. Миний яаж хүүхдээ өсгөх нь чамд яг яаж шууд нөлөөлөөд байнаа? 

Одоогийн хүн болгонтой холбоотой байх боломжтой ч яг үнэндээ хүн бүхэн ганцаардмал байгаа энэ нийгэмд ээжүүд хоорондоо бусдаас илүү дэмжлэг үзүүлж ойлгож нэгэндээ тусалж байх ёстой байтал бие биенээ улам доош хийж, шүүмжилж, дүгнэж араар нь муулж явах юм. Хэн ч угаасаа хожихгүй энэ хорвоо дээр ээжүүд хэдүүлээ арай л өөр баймаар. 

Хүндэтгэсэн, 

Нэгэн ээж. 

 

[Орчуулга]

 

0-3 сартай нойрны сургалт

3-6 сартай нойрны сургалт

1-2 настай нойрны сургалт

0 Comments

Submit a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Share