3 сартай хүүхэд: унтсанаасаа хойш 45 минутын дараа сэрдэг
Жишээ Судалгаа: 3 сартай, өдөр муу унтдаг, шөнө унтсанаас 45 минутын дараа сэрдэг
Бяцхан Гэгээ өдөр угаасаа л бага унтдаг зуршилтай. Нярай байхдаа өдөр уг нь сайн унтдаг байж байгаад 3 сар хүрэх үедээ 35–45 минутын өдрийн унталт хийдэг болсон. Өдөртөө иймэрхүү богино 4 унталт хийж оройн унтах үедээ нэлээд ааш муутай болдог. Гэхдээ нээх эсэргүүцдэггүй унтдаг хирнээ 45 минутын дараа сэрээд буцаад унтуулах гэж нэлээд уддаг байсан.
Гэгээгийн ээж Навчаа нь нэг найзынхаа зөвлөснөөр хүүхэд их ядархаараа сайн шөнө унтдаггүй гэж сонсоод сүүлийн өдрийн унтлагаас нь 1 цагийн дараа шөнийн унталт хийж эхэлсэн байна. Ганцааранг нь орон дээр нь тавихаар их уйлдаг болхоор ээж нь дандаа бүүвэйлж унтуулдаг.
3 сар гарантайд нь Навчаа долгионт чимээ асааж эхэлжээ. Ийм чимээ нь хүүхдийг сайн унтуулдаг гэж нэг газраас уншсан боловч энэ нь өдрийн унталтыг нь удаан болгоогүй мөн орой унтахад нь сайн тайвшруулж өгөхгүй байсан.
Олон янзын арга судалж уншиж байхдаа хүүхдийн нойрны тухай сургалтад хамрагдсанаар Гэгээгийн яг юу нь болохгүй байсныг олж мэджээ. 3 сартай хүүхдийн сэрүүн байх цаг болон өдөр унтах зохистой нийт цагууд нь харьцангуй байсныг анзаарч:
— Нэг нойрны мөчлөгөөс дараагийнхруу ороход хангалттай сэрүүн байгаагүй учир өдрийн унтлагууд нь богинохон буюу 1 нойрны мөчлөгийн хугацаа л байсан
ГЭХДЭЭ
— Гэгээгийн шөнө унтангуутаа 45 минутын дараа сэрдэг нь өдөр нь сайн нойроо авч чадаагүй ядралтаасаа болсон байсан.
— Унтлагын өрөө нь өшөө харанхуй байх хэрэгтэй байсан, өдөр нь бас
— Хангалттай сэрүүн байх хугацаа өгснөөр Гэгээ бүүвэйлүүлсэн ч илүү амар унтаж, унтахад бэлэн байдалтай болох боломжтой
Эдгээр жижиг өөрчлөлтүүдийг хийж Гэгээгийн сэрүүн байх цагуудыг нь аажмаар уртасгаснаар Гэгээ өдөр нь илүү сайн удаан унтаж, 5 хоногийн дараа оройны 45 минутын дараа сэрдэг нь байхгүй болжээ.
Дүгнэлт:
Нярай байсан үеэ бодуул Гэгээгийн нойрны мөчлөг, сэрүүн байх хугацаа нь өөрчлөгдсөн. Харин ээж нь 1 сартай хүүхдийн сэрүүн байх хугацаагаар өдрийг нь төлөвлөж унтуулж байсан нь нойронд сөргөөр нөлөөлжээ. Тийм учир өдрийн унталт дээрээ хангалттай ядраагүй байсан учир богино хугацаагаар байнга унтаад тэр нь сүүлдээ оройны унтлага болход Гэгээг хэтэрхий ядраасан байсан. Тиймээс орой арай хийж унтаад дороо сэрдэг.
Өрөө харанхуй байх маш чухал гэдгийг ойлгосон Навчаа хүүхдийнхээ унтаж байгаа өрөөг анзаарахад өдөр нь хөшгөө татсан ч нимгэн хөшиг учир маш их нарны гэрэл орж ирж байсан. Шөнө мөн хажуудаа ширээний чийдэн асаадаг байсан. 3 сараас дээш хүүхдүүд харанхуй өрөөнд унтах тусам нойрны гормон болох мэлатонин сайн ялгардаг бөгөөд энэ нь хүүхдийг ч том хүнийг ч сайн унтахад тусалдаг.
Гэгээг өдөр унтуулахад маш хэцүү байдаг байсан болохоор ээж нь дандаа бүүвэйлдэг. Унтахад бэлэн ч бай бэлэн биш ч бай бүүвэйлдэг байсан болохоор хүүхэд унтдаг. Зөв цагт унтуулж насанд нь тохирсон хугацаагаар сэрүүн байлгаснаар өдрийн унтлагууд бүүвэйлсэн ч бүүвэйлээгүй ч хүүхэд илүү тайван болж нойр нь хүрсэн учир амар унтдаг болжээ.
Одоо Гэгээ өдрийн 3 унтдаг, өглөөний унталт нь 1 цаг, өдрийнх нь 1:30 тэгээд сүүлийнх нь 45 минут болж оройны унтлага болоход хангалттай сэрүүн байж чаддаг болжээ.
Зөвлөгөө: 45 минутын мангасыг яаж дарах вэ?
- Өдрийн унтлага, сэрүүн байх хугацаа нь насанд нь тохирсон эсэхийг анзаарах
- Хүүхдээ унтуулахаасаа өмнө унтаж байгаа эргэн тойрныг нь сайн анзаарах. Мэлатонин ялгаруулахын тулд өрөөгөө аль болох харанхуй байлгах.
- Хүүхдийнхээ нойрны өөрчлөлт хөгжлийн тухай мэдлэгтэй байх