6 сартай хүүхэд: Эрт сэрдэг

Жишээ судалгаа: 6 сартай, өглөө эрт сэрдэг 

Улаанаа ер нь сайн унтдаг хүүхэд, өдрийн унтлагууд нь тодорхой, бас ээж Халиунаа нь охиноо бага багаар өөрөөр нь унтуулах зөөлөн аргууд хэрэглэснээр Улаанаа өдөр нь нойрны мөчлөг дундаа сэрэхгүй удаан унтаж чаддаг болсон. Ихэнх шөнө сайн унтдаг, шөнийн 2 ийн үед нэг сүү уудаг, гэхдээ 5–5:30 гээд сэрдэг. Яаж ч аргалсан буцаад унтдаггүй. 

Тиймээс Улаанаагийн өдрийн эхний унтлага нь нэлээд удаан, тэгээд дараагийн 2 нь богинохон болсон. 

Халиунаа өглөө эрт сэрэхэд нь босгохгүй өөрийнхөөр нь орхиж үзсэн боловч нээх удалгүй уйлж эхлээд бүүр унтахгүй сэрдэг болохоор бууж өгөөд өдрөө 5:30д эхлүүлдэг болсон. 

Нэг найзынхаа зөвлөснөөр нойрны тухай сургалтад хамрагдаж эхэлсэн. Эхний анзаарсан зүйл нь Улаанаагийн өдрийн эхний унтлага нь хэтэрхий урт байсныг. Өдрийн 2 дахь унтлага нь хамгийн урт байх хэрэгтэйг ойлгосон ч хэрэгжүүлэхээс эргэлзэж байсан яагаад гэхээр Улаанаа угаасаа тэр үед сайн унтдаггүйг мэдэж байсан болохоор. Харин өглөө эрт сэрчихээд байдагийн гол шалтгаан нь Улаанаа эрт сэрсэн ч жоохон байж байгаад өглөө нь буцаад маш удаан унтаж байснаас болсныг ойлгож эхэлжээ.

Тэгэхээр нэг зуршил нь нөгөөхдөө нөлөөлж үргэлжилсэн нойрны асуудал болсон байсан. Өглөөний хэт эрт сэрэх зуршлыг эвдэх нэлээд хэцүү байдаг. Яг тэр цагтаа хүүхэд сэрээд сурдаг том болсон ч өөрчлөгдөхгүй байх магадлалтай. 

Хамгийн түрүүнд Улаанаа өглөө эрт сэрсний дараагийн унтлагын хугацааг хянах юм. Цагийг нь зөв баримталснаар тухайн өдрийн бусад унтлагуудын хуваарь нь яваандаа жигдэрсэн. Эхний унтлагаа зөв зохицуулснаар дараагийн буюу үд дундын урт унтах хэрэгтэй унтлага нь хүртэл урт болж чадсан. Сүүлийн үдээс хойших унтлагын цаг дээр нь сайн анхаарах хэрэгтэй, 6 сартай хүүхэд өдрийн 17:00 цагаас хойш унтахыг зөвлөдөггүй яагаад гэвэл оройны унтлагын цагтай тэрсэлдэх магадлал өндөр. Зарим 6 сартай хүүхдүүд 3 дахь өдрийн унтлагаа больсон байдаг ялангуяа үдийн унтлага нь сайн байсан бол, хэрвээ тэгсэн тохиолдолд оройны унтлагын цагийг нь жоохон урагшлуулж болдог. Зарим хүүхдүүд 8 сар хүртлээ өдрийн 3 унтдаг хэвээр байдаг.

3 дахь унтлагыг нь нэлээд богиносгож эхэлснээр эхний өдрөөсөө Халиунаа өөрчлөлт харж чадсан. Оройн унтах үед хамаагүй амархан унтаж байсныг анзаарчээ. 

Мөн долгионт чимээ танилцуулж өгснөөр өглөөний яг эд эрт сэрэх гээд байдаг эмзэг үед илүү дутуу чимээнээс хамгаалж, буцаад унтахад нь туслах боломжтой болсон.

Дүгнэлт: 

Өглөө хэтэрхий эрт сэрэхэд нь хэд хэдэн зүйл нөлөөлж байсан. Эдгээр нь Улаанаагийн насанд нь тохироогүй унтлагын хуваарьтай нь хавсраад тааламжгүй нөхцөл байдал үүсгэж, яг нэгэн хэвийн нойрны асуудалд гацсан байсан. 

Хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр өдрийн унтлагын хуваарийг нь жоохон өөрчлөх, үүнд 2 шалтгаан бий: 

  1. Өглөө сэрсний дараах унтлага нь хэтэрхий урт эсвэл хэтэрхий богино байх нь өглөө хүүхэд эрт сэрээд байдагт шууд нөлөөлдөг. Өглөө нь нөхөж унтаад сурсан болохоор өглөөний 5:30–д сэрээд сурдаг. Өглөөний унтлага нь ер нь бол хамгийн амархан байдаг яагаад гэхээр хүүхэд өглөө сэрээд амархан буцаад нойр нь хүрч эхэлдэг, гэхдээ энэ унтлага нь хэзээ болж байна бас хир удаан болж байна гэдгийг анзаарахгүй бол өглөөдөө эрт сэрээд байх нэг том хүчин зүйл болоод байдаг. 
  2. Мөн өглөөний унтлагаар их унтсанаар, үдийн сайн унтах цагтаа их унтахгүй бөгөөд үдээс хойших унтлага нь тэрнээсээ болж урт болоод байдаг. Ингээд орой унтах болонгуут 3 дах унтлагаа хэт их хийсэн хүүхэд мэдээж хангалттай ядраагүй байдаг болохоор сайн тайвширч амрахад бэлэн биш байдаг. Тэгээд эрт сэрээд эхэлдэг. 

Халиунаа өглөөний эхний унтлагын хугацаандаа анхаарч эхэлснээр, 2 дахь буюу үдийн унтлагаа илүү сайн удаан хийж 3 дахь үдээс хойшын унтлагаа богино болгож эхэлсэн нь шөнийн нойронд нь хэдхэн хоногийн дотор шууд эерэгээр нөлөөлж эхэлсэн. 

7 хоногийн дараа Улаанаа өглөө эрт сэрэх нь больж 6:30д тогтмол сэрдэг болсон. Халиунаагийн хувьд энэ нь маш том дэвшилт байсан. 

Хүүхдээ өглөө яаж илүү удаан унтуулах вэ? 

  • Хүүхдийнхээ өдрийн унтлагаа сайн анзаар. Шөнийн нойртой шууд хамааралтай.  Өглөөний 7 гоос оройны 7 гын хооронд хүүхэд хэт их унтаад байвал өглөө үүрээр хүүхэд угаасаа унтах хүсэлгүй нойр нь сэргэдэг. 
  • Өглөөний эхний унтлага нь хэтэрхий эрт болоод байвал үүрээр сэрээд байдаг талтай. Өглөө 5д сэрээд буцаад 7–д унтаад байвал хүүхэд өглөө сэрээд нээх удалгүй буцаад нойроо нөхөж унтах зуршилтай болдог. Өглөөний эхний унтлага хэзээ байна мөн хир удаан байх нь үүрээр сэрж байгаатай маш холбоотой. 
  • Эрт сэрэхийг зуршил битгий болгоорой — үүрээр сэрэх гээд байгаа хүүхдийг ээж аав нь буцаж унтуулахын тулд улам очиж өдөөж сэрээх гээд байдаг тал байдаг. Хүүхдийнхээ өрөөрүү гүйж орох, тэврэх гэх мэт хүүхдийг сэрэхэд нь ээж аав нь хариу үйлдэл үзүүлдэг гэж хүүхдэд ойлгуулж зуршил болох магадлал маш өндөр байдаг бөгөөд хүүхэд үүрээр сэрэх нь хэвийн зүйл, ингээд өдөр эхэлдэг гэж ойлгосон байдаг. 

 

3-6 сартай хүүхдийн нойрны сургалт

Share