Сайн байна уу?

Намайг Энхбаяр-ын Номинзул гэдэг. Би мэргэжлийн хүүхдийн нойрны арга зүйч мөн 2 хөөрхөн хүүгийн ээж. 2017 онд анх би ээж болсноор миний амьдралыг харах өнцөг, хандлага эрс өөрчлөгдөж өөрөө дахин энэ хорвоод шинээр төрсөн мэт болсон. Ээж хүн байна гэдэг миний хувьд асар их тэсвэр тэвчээр, хариуцлага эргээд хэмжигдэшгүй аз жаргал авчирдаг үүрэг гэдгийг ойлгуулсан. 

 

Манай том хүү нойрны тал дээр намайг нэлээд сорьж байсан. Хэрдээ л их юм уншиж судалж туршиж үзсэн боловч барууны орнуудад байдаг шиг Sleep Consultant гэдэг мэргэжлийн хүн Монголдоо байдаг бол ямар гоё вэ гэж бодож байж билээ.

 

Ээж аав болоод бөөн бөөн аз жаргал дунд умбаж байх ёстой байтал  хүүхэд нь нойрны асуудалтай байхаар хүний бүх бодол нь “хэзээ нэг сайхан унтах юм болоо, хүүхдээ сайн унтуулдаг болгох юмсан” гэдгээр л зөвхөн эргэлдэж эхэлдэг. Цаашлаад энэ нь сэтгэл гутралд нөлөөлөх, гэр бүлийн уур амьсгал эвдрэх гэх мэт хүнд асуудлууд болж хувирдаг талтай. Шөнийн бодол өдрийн зүүд болох нь холгүй л байдаг шүүдээ.

 

Нойр гэдэг маш чухал. Тэр тусмаа хүүхдийн нойр. Тиймээс би хүүхдийн нойрны арга зүйчээр мэргэжихээр шийдэж, аль болох олон нойргүй гэр бүлд, 2017 оны над шиг байдалд байгаа ээжүүдэд туслах зорилготой болсон билээ.

nominzul
Collaborations and Media Appearances

Mongol TV - Өнөө Өглөө Хөтөлбөр

October 25, 2021 
1-р хөтөлбөр
Хүүхдийн нойрны онцлог – ерөнхий

November 15, 2021
2-р хөтөлбөр
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн нойрны онцлог

C1 Television - Morning Vibe

November 20, 2023

C1 Television – Morning Vibe Хөтөлбөр
Хүүхдийн нойрны эрүүл ахуйн тухай

Бүтэн хөтөлбөр үзэх бол: Зурган дээр дарж линкээр орно уу

Full Interview link: Click on image

Brain Pockets podcast

April 12, 2024

Brain Pockets podcast series #69
Хүүхдийн нойрны тухай буруу ойлголтуудаас салах

Letting go of common baby sleep misconceptions

Full podcast link: Click on image

Iim BolGoy Podcast

February 6, 2025

Full podcast link: Click on image

Peak.mn Interview

June 6, 2025

Хүүхдээ уйлах бүрд гүйж очиж хөхүүлэхгүйгээр тэврэх, бүүвэйлэх зэргээр бат бөх унтуулахад суралцаарай
📌Нойрны ач холбогдол, хүүхдийг зөв амрааж, унтуулах аргын талаар Хүүхдийн нойрны мэргэжлийн арга зүйч Э.Номинзултай ярилцлаа.

 

Full interview link: Click on image