Зөвхөн Танд Багц VIP үйлчилгээний нөхцөл

Төлбөрийн нөхцөл: VIP Зөвхөн танд багц нь тухайн үед ямар нэгэн зарлагдсан урамшуулал байхгүй үед 99,000₮ / 200,000₮ / 250,000₮ гэсэн тус тусын үнэтэй байна.

Төлбөр төлөх нөхцөл: Та төлбөрөө 100% доорх дансанд шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих бөгөөд ямар нэгэн төлбөрийн буцаалт байхгүй.

Банк: Голомт

Данс: Номинзул

Дугаар: 3215119223

Гүйлгээний утга: Асуумж дээрх нэр, утас

Арга зүйчтэй доорх хуваарь болон аргуудаар холбоо барих боломжтой:

Даваа – Бямба 09:00 – 19.00

Фэйсбүк чат/ voice

Инста чат /voice

Мессеж, и-мэйл

Үйлчилгээний хугацаа: Эхлэх хүсэлтэй сонгосон өдрөөс тухайн VIP багцын төрөл заасан хугацаанд явагдах болно. VIP standard & extended support багцуудыг сунгах боломжгүй.

Нойрны төлөвлөгөө нь үр дүнтэй байхын тулд үйлчлүүлэгч та эхлэхээсээ өмнө ямар нэгэн (аялал зугаалга, нүүж суух, удахгүй төрөх, шинэ хүүхэд асрагчтай болох үүнд эмээ, өвөө, ах эгч гэх мэт бүгд хамаарна) амьдралын том өөрчлөлт хийхээргүй цаг хугацаагаа төлөвлөсөн байх

Үйлчлүүлэгч та хүүхдийнхээ аюулгүй унтуулах нөхцөл байдлыг хамгийн түрүүнд чанд мөрдөх

Нойрны арга зүйчид үргэлж үнэн зөв мэдээлэл цаг тухайн үед нь өгөх шаардлагатай

Үйлчлүүлэгч та нойрны төлөвлөгөөний алхамуудыг дэс дарааллаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд ойлгомжгүй зүйл байвал дор нь асууж лавлах эрхтэй.

Аливаа нэг алхамыг нь арга зүйчтэй ярилцахгүй дур мэдэн өөрчилж, алагсаж, мөрдөөгүй тохиолдолд арга зүйч хариуцлага үүрэхгүй

Нойрны төлөвлөгөөгөө хүүхдийнхээ зан авирт, өөрийн гэр бүлийн нөхцөл байдалд тохируулан зөв зохистой хэрэгжүүлэх нь танаас 100% хамааралтай байх бөгөөд үүнд нойрны арга зүйчийн үүрэг нь мэргэжлийн дагуу таныг зөвхөн чиглүүлэх, зөвлөх болон дэмжих үүрэгтэйг анхаарна уу.

Гэр бүлд болох аливаа асуудал маргаанд арга зүйч хариуцлага хүлээхгүй.

Хүүхдийн нойрны арга зүйч нь анагаах ухааны эмч биш учир ямар нэгэн эм, тан, эмчилгээ хийхгүй бөгөөд нойрны асуудлаас гадна хүүхдэд илрэх зовиур, асуудал байвал та хүүхдийнхээ эмч, эмнэлэгт хандах хэрэгтэй.

Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг чанд нууцална

Үйлчилгээний аливаа мэдээллийг шууд болон шууд бус байдлаар ямар ч цаг үед цааш дамжуулахыг хориглоно.

Үйлчилгээ эхэлснээс хойш ямарваа нэгэн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах асуудалд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.