Privacy Policy

[English below]

Нууцлалын бодлого

The Sleep Corner (Sleep Corner LLC)

Хүчин төгөлдөр мөрдөгдөх огноо: 2026 оны 7 дугаар сар

Энэхүү Нууцлалын бодлого нь The Sleep Corner гар утасны аппликэйшн (“Апп”) болон thesleepcorner.com вэбсайт (хамтад нь “Үйлчилгээ”) таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаар тайлбарлана. Энэхүү Апп нь 18 ба түүнээс дээш насны эцэг эх, асран хамгаалагчдад зориулагдсан болно.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэлийн мэдээлэл

Та хэрэглэгчийн бүртгэл шинээр үүсгэх үед бид таны нэр, и-мэйл хаяг болон нууц үгийг бүртгэнэ. Нууц үг нь WordPress системийн салбарын стандарт хамгаалалтын хэш (hash) технологийг ашиглан найдвартай хадгалагддаг бөгөөд бид таны нууц үгийг уншигдах хэлбэрээр хэзээ ч харахгүй, хадгалахгүй.

Хүүхдийн профайлын мэдээлэл

Аппын зөвлөмжийг таны хүүхдэд тохируулан хүргэх зорилгоор та хүүхдийнхээ нэр, төрсөн огноо болон төлөвлөгөөт төрөх өдрийг (due date) оруулах боломжтой. Энэхүү мэдээллийг эцэг эх эсвэл асран хамгаалагч өөрөө оруулна.

Нойрны бүртгэл

Апп нь таны хүүхдийн унтсан цагийн бүртгэлийг хадгалах боломжийг олгоно. Үүнд:

  • унтаж эхэлсэн болон сэрсэн цаг,
  • унтсан хугацаа,
  • унтлагын төрөл (өдрийн нойр эсвэл шөнийн нойр),
  • унтуулсан аргачлал,
  • нэмэлт тэмдэглэл (сонголтоор).

Эдгээр мэдээлэл нь эхлээд таны төхөөрөмж дээр хадгалагдах бөгөөд дараа нь манай сервер дэх таны хэрэглэгчийн бүртгэлд нөөцлөгдөнө. Ингэснээр Апп-ыг дахин суулгах эсвэл шинэ төхөөрөмж ашиглах үед таны өмнөх бүртгэл хадгалагдсан хэвээр байна.

Бид ямар мэдээлэл цуглуулдаггүй вэ

Апп нь зар сурталчилгаа агуулаагүй бөгөөд гуравдагч этгээдийн аналитик эсвэл хэрэглэгчийг мөрдөх (tracking) SDK ашигладаггүй.

Мөн бид дараах таны мэдээллийг цуглуулдаггүй.

  • байршлын мэдээлэл,
  • харилцагчдын жагсаалт (contacts),
  • зураг болон видео сан,
  • хэрэглэгчийг мөрдөх (tracking) зориулалттай төхөөрөмжийн таних мэдээлэл (device identifiers)

Төлбөр тооцоо нь Апп дотор хийгддэггүй.

2. Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана.

  • Аппын үндсэн үйлчилгээг үзүүлэх, тухайлбал нойрны бүртгэл, статистик, насанд тохирсон нойрны зөвлөмж болон хөгжлийн үе шаттай холбоотой мэдээллийг хүргэх.
  • Нойрны бүртгэлийг таны өөр төхөөрөмж дээр сэргээх, нөөцлөх.
  • Хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, мөн зөвхөн таны хүсэлтээр хүүхдийн нойрны талаар хувь хүний зөвлөгөө өгөхөд. Хэрэв та The Sleep Corner-оос тусгай багц авах хүсэлт гаргавал таны бүртгэлтэй холбогдсон нойрны мэдээллийг зөвлөгөө өгөх зорилгоор хянах боломжтой.
  • Таны төхөөрөмж дээр цаг тухай бүрийн мэдээлэл, сануулга (notifications) (жишээлбэл, сэрүүн байх хугацаа дуусч байгаа сануулга) илгээх. Эдгээр сануулга нь таны утсан дээр автоматаар үүсдэг бөгөөд хүссэн үедээ төхөөрөмжийн тохиргооноос унтраах боломжтой.
  • The Sleep Corner-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний мэдэгдэл болон маркетингийн мэдээллийг и-мэйлээр илгээх. Та хүссэн үедээ бидэнтэй холбогдох эсвэл и-мэйл дэх “unsubscribe” сонголтыг ашиглан татгалзах боломжтой.
  • Судалгаа хийх, үйлчилгээг сайжруулах, маркетингийн статистик боловсруулах зорилгоор зөвхөн нэгтгэсэн бөгөөд хувь хүнийг таних боломжгүй болгосон мэдээллийг ашиглах. Жишээлбэл:
    • хэрэглэгчдийн Х сартай хүүхдүүдийн дундаж өдрийн нойрны давтамж
    • нийт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо (жишээ нь “The Sleep Corner аппыг 3,450+ ээж ашиглаж байна”).

Нэгтгэсэн статистик мэдээллээр таны болон таны хүүхдийн хэн болохыг тодорхойлох боломжгүй.

3. Таны мэдээллийг хаана хадгалдаг вэ

Таны мэдээлэл нь манай вэбсайт (thesleepcorner.com) байрлаж буй сервер болон таны төхөөрөмж дээр хадгалагдана.

Апп болон манай серверийн хооронд дамжиж буй бүх мэдээлэл HTTPS шифрлэлтийг ашиглан хамгаалагддаг.

4. Мэдээлэл хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг маркетингийн зорилгоор эсвэл ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, дамжуулахгүй.

Таны мэдээлэлд зөвхөн дараах хүмүүс хандах боломжтой:

  • энэхүү бодлогод дурдсан зорилгоор The Sleep Corner-ийн ажилтнууд,
  • Үйлчилгээг хэвийн ажиллуулахад шаардлагатай хэмжээнд манай сервер байршуулалтын үйлчилгээ үзүүлэгч нар

5. Мэдээлэл хадгалах хугацаа болон устгах

Таны хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байгаа хугацаанд мэдээлэл хадгалагдана.

Та Апп дотроос хүссэн үедээ өөрийн хэрэглэгчийн бүртгэл болон түүнтэй холбоотой бүх мэдээллийг бүрэн устгах боломжтой (Профайл → Бүртгэл устгах).

Устгалыг буцаах боломжгүй байна. Үүнд дараах мэдээллүүд манай серверээс бүр мөсөн устгагдана:

  • хэрэглэгчийн бүх бүртгэл,
  • хүүхдийн профайлын мэдээлэл,
  • бүх нойрны бүртгэл

Мөн та бидэнд и-мэйл илгээж мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно.

6. Таны эрх

Та Аппаар дамжуулан эсвэл бидэнтэй холбогдож өөрийн мэдээлэлд хүссэн үедээ дараах эрхтэй:

  • хандах,
  • засварлах,
  • устгах

7. Хүүхдийн мэдээллийн нууцлал

Энэхүү Апп нь хүүхдэд бус, эцэг эх болон асран хамгаалагчдад зориулагдсан.

Хүүхэдтэй холбоотой бүх мэдээлэл (нэр, төрсөн огноо, нойрны бүртгэл зэрэг)-ийг эцэг эх эсвэл асран хамгаалагч сайн дурын үндсэн дээр оруулдаг бөгөөд зөвхөн тухайн хэрэглэгчид үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглагдана.

Эдгээр мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд сурталчилгааны зорилгоор ашиглахгүй.

8. Энэхүү бодлогод орох өөрчлөлт

Бид энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно.

Чухал өөрчлөлт орсон тохиолдолд Апп эсвэл манай вэбсайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчилсэн бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

9. Холбоо барих

И-мэйл: info@thesleepcorner.com

Вэбсайт: https://thesleepcorner.com

Privacy Policy

The Sleep Corner (Sleep Corner LLC)

Effective date: July 2026

This Privacy Policy explains how the Sleep Corner mobile application (“the App”) and thesleepcorner.com (together, “the Service”) collect, use, and protect your information. The App is intended for use by parents and caregivers aged 18 or over.

1. Information We Collect

Account information. When you create an account we collect your name, email address, and a password. Passwords are stored securely by WordPress using industry-standard hashing; we never see or store your password in readable form.

Child profile information. To personalize the App’s guidance, you may enter your child’s first name, date of birth, and due date. This information is provided by you, the parent or guardian.

Sleep records. The App lets you log your child’s sleep: start and end times, duration, sleep type (nap or night), settling methods, and optional notes. These records are stored on your device and backed up to your account on our server so your history survives reinstalling the App or changing devices.

What we do NOT collect. The App contains no advertising and no third-party analytics or tracking SDKs. We do not collect your location, contacts, photos, or device identifiers for tracking. Payments are not processed inside the App.

2. How We Use Your Information

  • To provide the App’s features: sleep tracking, statistics, age-appropriate sleep guidance, and developmental-leap information.
  • To back up and restore your sleep records across devices.
  • To provide customer support and, only when you request it, personalized sleep consultation: if you ask The Sleep Corner team for help with your child’s sleep, our consultants may review the sleep records linked to your account in order to give you informed advice. We do not review your records for any other purpose.
  • To send local reminders on your device (for example, wake-window reminders). These are generated on your phone; you can disable them in your device settings at any time.
  • To send you occasional service announcements and marketing communications about The Sleep Corner products and services by email. You can opt out at any time by contacting us or using the unsubscribe option in the email.
  • For research, service improvement, and marketing statistics, using data in aggregated and anonymized form only — for example, average sleep numbers across our users with babies of X months, or the total number of registered members (“3,450+ mothers use The Sleep Corner”). Aggregated data never identifies you or your child.

3. Where Your Information Is Stored

Your data is stored on our website server (thesleepcorner.com) operated on our hosting provider’s infrastructure, and locally on your device. All communication between the App and our server is encrypted (HTTPS).

4. Sharing of Information

We do not sell, rent, or share your personal information with third parties for marketing. Your information is accessible only to The Sleep Corner team for the purposes described above, and to our hosting provider as necessary to operate the Service.

5. Data Retention and Deletion

Your information is retained while your account is active. You can delete your account and all associated data at any time from inside the App (Profile → Delete Account). Deletion is permanent: it removes your account, child profile information, and all sleep records from our server. You may also request deletion by emailing us.

6. Your Rights

You may access, correct, or delete your information at any time through the App, or by contacting us at the address below.

7. Children’s Privacy

The App is designed for parents, not children. Child-related information (name, birth date, sleep records) is entered voluntarily by the parent or guardian, is used solely to provide the Service to that parent, and is never shared with third parties or used for advertising.

8. Changes to This Policy

We may update this Privacy Policy from time to time. Material changes will be announced in the App or on our website. Continued use of the Service after changes take effect constitutes acceptance.

9. Contact

Sleep Corner LLC

Email: info@thesleepcorner.com

Website: https://thesleepcorner.com