Хүүхдийн нойрын цагийн хуваарийн ач холбогдол

Шинэ төрсөн болон бага насны хүүхдүүдийн хувьд тогтсон нойрны хуваарьтай байх нь зөвхөн хүүхдэд төдийгүй гэр бүлд олон талаар ашиг тустай. Хүүхдийн биологийн цаг (circadian rhythm) нь өдөр бүр нэг ижил цагт унтаж, сэрэх замаар аажмаар төлөвшдөг. Ихэнх хүүхэд 3-4 сартайгаасаа эхлэн тодорхой хэмнэлд орж эхэлдэг бол 0-3 сартай үедээ шөнө, өдөр хоёрын ялгаа нь гараагүй тогтворжоогүй байдаг учир заримдаа өдрийн цагаар их унтаж, шөнө сэрүүн байдаг. Энэ бол хэвийн зүйл.

Хүн төрөлхтөн байгалиасаа тогтсон унтах-сэрэх хэмнэлд захирагдаж байдаг ч тухайн хэмнэл нь нас, биеийн онцлогоос хамааран бага зэрэг хэлбэлзэлтэй байна. Жишээ нь бага насны хүүхдүүд эрт унтаж, эрт сэрэх хандлагатай байдаг бол өсвөр насныхан эсрэгээрээ оройтож унтаж, орой босох хандлагатай байдаг. Энэ нь ямар нэгэн “ёс журам алдагдлаа” гэсэн үг биш юм.

Хүүхдийн нойрны хуваарийг гаргаж, тогтмол баримтлах нь хэцүү зүйл биш. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй эсвэл зөвхөн мундаг айхтар ээж нар л хуваариар унтуулж чаддаг зүйл огт бишээ. Хүүхэд нь хэдэн ч сартай байсан, хэдэн ч настай байсан, нойрны асуудалтай байсан ч байгаагүй ч, дутуу төрсөн ч бай, хүчилтөрөгчийн дутагдалтай ч бай, аутизмтай ч бай унтах сэрэх зөв цагуудтай болох, нойрны хэрэгцээнд нь тааруулж хуваарийн дэглэмд оруулах 100% боломжтой гэдгийг сануулмаар байна. Харамсалтай нь, мэдээлэлийн дутмаг байдал, “хүүхэд өөрөө унтчихна” гэж боддог нийтлэг хандлагаас болоод нойрны хуваарийг чухалчилж үзэх нь бага байна. Эцэг эхчүүд хүүхдийн нойрыг онцгой анхаарах зүйл биш гэж үздэг, эсвэл “том болоод өөрөө унтдаг болчихно” гэж хүлээдэг. Үүний улмаас хүүхдээ цагаар унтуулах гэж оролдох нь төвөгтэй, хэрэггүй ч юм шиг санагдаж, заримдаа бүр “яршигтай ажил” гэж хандах нь түгээмэл болсноор томчууд бид өөрсдийн хэрэгцээ, зав чөлөөндөө тааруулж хүүхдийн нойрыг золиослодог.

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй эсвэл зөвхөн мундаг айхтар ээж нар л хуваариар унтуулж чаддаг зүйл огт бишээ. Хүүхэд нь хэдэн ч сартай байсан, хэдэн ч настай байсан, нойрны асуудалтай байсан ч байгаагүй ч, дутуу төрсөн ч бай, хүчилтөрөгчийн дутагдалтай ч бай, аутизмтай ч бай унтах сэрэх зөв цагуудтай болох, нойрны хэрэгцээнд нь тааруулж хуваарийн дэглэмд оруулах 100% боломжтой гэдгийг сануулмаар байна.

Circadian rhythm-ээ дагаад хүний биед маш олон төрлийн даавар, бодисын солилцоо ялгарч бүгд энэ хэмнэлээр удирдагдаж байдаг. Гэхдээ энэхүү хэмнэл чухал учраас л хүүхдээ зөв цагаар унтуулаарай гээд байгаа юм бол бишээ. Хүүхэд зөв цагаар, зөв орон зайд, хангалттай нойроо авч чадснаар чанартай нойрны зөв хэмнэлд орно. Чанартай нойр нь хүүхдийн биеийн болон оюун ухааны хөгжилд асар хүчтэй нөлөөтэй байдаг. Хүүхэд унтаж байхдаа өсдөг. Гүн нойрондоо бие махбодын нөхөн төлжилт нь болдог бол сэргэг нойрондоо оюун ухааны хөгжил нь явагддаг. Зөв цагаар, зөв орон зайд хангалттай нойроо авч чадсан хүүхдийн нойрны хэмнэл нь чанартай байх нь тодорхой. Чанартай нойр нь зөв амьдралын хэв маяг, зан араншин, бүтээмжтэй байдал, эрүүл саруул сэтгэн бодох зэрэгт шууд хамааралтай. 

**Нойрны эрүүл ахуйн үндсэн үе шатлалын тухай унших бол ЭНД ДАРНА уу. **

Цагуудын тухай

Эрүүл мэндийн олон зөвлөмжид хүүхдийн унтах цаг, нойр авах хэрэгцээний тухай зүгээр л товчхон дурдагдаад өнгөрдөг. “Хүүхэд хэдэн цагт унтах ёстой” гэсэн нэг өгүүлбэр л бусад зөвлөгөөний дунд шургасан байдаг. Тэгэхээр нь хүмүүс “Тийм шүү, зөв л байна” гээд хүлээн зөвшөөрдөг ч яг тэр цагуудыг баримтлаад, нойрны хэрэгцээг нь хангаж өгөхийг зорьж буй нь харьцангуй цөөн.

0-5 насны хүүхдийн нойрны тухай цагууд

Энэ хүснэгтийг тайлбарлахын тулд 6 сартай хүүхэд дээр жишээ аваад үзье.

6 сартай хүүхэд нийт 24 цагт унтах цаг нь 14-15 цаг байна. Энэ нь өдрийн унтлага, шөнийн унтлага нь нийлээд гэсэн үг. Өдөртөө 3-4 удаа унтлага хийх хэрэгтэй (naps).

Өдрийн 1 унтлага нь 30 минутаас 2 цаг үргэлжлэх боломжтой (30 минутын унтлага бол хэвийн байдаг шүү, хүмүүс заавал олон цаг унтуулах гээд байдаг нь стрессний эх үүсвэр болоод байх шиг), унтлагуудын хооронд сэрүүн идэвхитэй байх хугацаа нь 90 – 120 минут байна тэгэхээр 2 цаг болоод л дахин унтах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Сэрүүн байх хугацаа бол маш чухал бөгөөд хүүхдийн нас сард нь тохирсон байх хэрэгтэй. Ядарсан шинж тэмдгээ сайж ажиглаж хүүхдийнхээ  сэрүүн байх хугацааг нь мэдэх боломжтой. Зарим 6 сартай хүүхдүүд 90 минут сэрүүн байж чададгүй бол зарим нь 2 цагаас илүү сэрүүн байх чадвартай байж болно.

Сануулхад энэ хүснэгт бол дундаж хугацаа бөгөөд хүүхдийн өөрийн онцлогоос хамааран нааш цааш хэлбэлзэх боломжтой шүү. 6 сартай хүүхдийн орой унтахад зохимжтой унтлагын цаг бол 19:00 – 21:00 хооронд барих. Шөнө нийт унтах хугацаа нь 10-12 цаг байна. 10-12 цаг гэхээр тасралтгүй унтах хугацаа бол биш, мэдээж дунд нь хөхүүлэх эсвэл сэрэх үеүд байна.

Та өөрийнхөө хүүхдийнхээ сар, насаар нь цагууд болон хугацааг нь гаргаад үзээрэй. Заавал яг энэ хүснэгттэй адилхан байх албагүй. Гэхдээ таны одоогийн хүүхдийн унтах сэрэх хэмнэлийн аль нэг хэсэг нь энэ хүснэгтээс нэлээд ялгаатай байвал магадгүй тэр зүйл дээрээ анхаарах хэрэгтэй бөгөөд хүүхдийнх нь нойрны асуудлынх нь эх үүсвэл байж болзошгүй.

Жишээ нь таны хүүхдийн шөнө унтах хугацаа нь 10 цаг хүрдэггүй эсвэл 12 цагаас хэт давсан байдаг бол энэ нь цаашид өдрийн нойрны хэмнэлд нөлөөлөх бөгөөд би сургалт болон зөвлөмжүүддээ үргэлж дурддаг “нойр нойроо дууддаг” гэдэг асуудал хөндөгдөж эхэлнэ. Хүүхдийн хэвийн бус өдрийн нойрны хэмнэл нь шөнийн нойронд нь шууд нөлөөлдөг бол шөнийн нойрны чанар нь дараагийн өдрийн унтах хуваарьт нөлөөлөөд явдаг.

Хүүхдийн нойрны асуудлын 80% нь хэт ядралтаас болдог. Хэт ядралт (overtiredness) нь хүүхэд унтах хэрэгцээгээ хангахгүй сэрүүн байх боломжит хугацаанаасаа хэтрүүлж хүчээр сэрүүн байхыг хэлнэ. Том хүн шиг хүүхэд ядарсан үедээ өөрөө сайн дураараа унтаад өгдөггүй шүү дээ мөн унтмаар байнаа гэж хэлэхгүй ихэнх тохиолдолд унтмаар байгаагаа ч ойлгодгүй уйлдаг эсвэл ууртай болдог. Тиймээс энэхүү хүснэгт дээр байгаа сэрүүн байх хугацаа нь таны хүүхдийн одоогийн цагаас нэлээд ялгаатай байвал үүнд нь яаралтай анхаарч эхлэх хэрэгтэй. Хэт ядралт нь байнгын дутуу нойрны тойрогруу оруулдаг бөгөөд удаан хугацаанд байнга дутуу нойртой явдаг хүүхдүүд тодорхой хэмжээнд дасан зохицол явагдаж эвдэхэд хэцүү зүйл болсон байдаг учир.

Хэт ядралтаас урьдчилан сэргийлэх ядарсан шинж тэмдгүүдийн тухай уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Сургалт зөвлөгөө авах

Хүүхдийн унтах цагууд хуваарийн тухай өгөх зөвлөмж, мэдээлэл ганц энэхүү нийтлэлээр дуусах боломжгүй юм. Гэхдээ та бүхэнд анхан шатны хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна.

Манай Sleep Corner нь хүүхдийн нойрны тухай зөвлөмж, цахим сургалтын бүртгэл байнга авч байдаг бөгөөд бүртгүүлэх ёстой хугацаа эсвэл хүүхдийн насны хязгаар байхгүй билээ. Манай вебсайтаар бусад мэдээллүүдтэй танилцахыг урьж байна. Та бүхэнд энэ нийтлэл маань таалагдсан бол шэйр хийгээрэй харин шэйр хийхдээ манай вебсайтаас эсвэл пэйж хуудаснаас нь цааш шэйрлээд яваарай (screenshot биш), эсвэл Sleep Corner гээд  заавал дурдаж байгаарай гэж сануулмаар байна.

Facebook хуудас: https://www.facebook.com/thesleepcornermongolia

Instagram хуудас: https://www.instagram.com/thesleepcorner/

 

Сургалтууд

Зөвлөгөөнүүд

alt=

Миний бяцхан мөрөөдөл:

Төрсний дараа хүүхэд болгон ягаан дэвтэртэй болдог, энийг улсаас бүх хүүхдэд өгдөг бөгөөд эрүүл өсж бойжиход шаардлагатай бүхий л мэдээлэл байдаг бол яагаад энэ нойрны тухай мэдээлэл дутмаг байнаа? Болдог бол нэг хоёрхон хуудсан дээр нь зөвлөмж цагуудыг нь хүснэгтээр оруулчихмаар.

Бас нэг хуудсан дээр нь нойрны тэмдэглэл хөтлөх энгийн товчхон загвар хийгээд, нойрны тухай суурь хэдэн мэдээлэлтэй байвал хичнээн олон ээж нар, шинэ гэр бүлүүдэд хэрэг болох бол гэж боддог. Хүүхдийн нойрны тухай мэдээллийг улсын түвшинд чухалчилж анхаардаг цаг хэзээд ирэх бол гэсэн хэт холын мөрөөдөл надад бий гэхдээ мөрөөдөөд л суух биш, аль болох хэм хэмжээндээ хүүхдийн нойрны тухай хэрэгтэй мэдээллүүдийг түгээхийг зориод 4 жилийг ардаа орхижээ. Энэ дунд хүүхдийн нойрны тухай ТББ-гээ ч байгуулаад амжиж: Тайван Хүүхдийн Нойрны Төв. Монголд гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл хүүхдийн нойрны тухай  энэ сэдэв шинэ урсгалдаа ордог, амь насны эрсдэлд оруулах төдий анагаахын сэдэв биш учир хэр баргийн дээгүүр яригдаад байдаггүй юм боловуудаа.

Хүүхэд бүхэн тавтай сайхан амрахын төлөө – Sleep Corner

Share This