Сэдэв 3: Хүний нойронд зохицуулалт алдагдсанаар өдрийн бүтээмж болон тархины эд эсийн холбоос, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь шууд нөлөөлдөг

Хүний нойрны тухай шинжлэх ухаан болон түүнийг хэрхэн зөв зохицуулах сэдвээр ярилцах

Илтгэгч: Kim Barthel – (Тархины хөгжлийн эмчилгээний мэргэжилтэн, мэргэжлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйч, ментор, амьдралаа сайжруулах урам зоригийн тухай шагнал хүртсэн илтгэгч бөгөөд үүнд түүний түлхүү голчилдог мэргэшсэн сэдвүүд нь: сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй харилцах тухай, хүүхдийн тархины хөгжлийн тухай, аутизмын хам шинжтэй хүүхдүүдийн хөгжил ба мэдрэхүйн эмзэглэл, архи мансууруулах бодисоос хамааралтай ургийн гаж нөлөөний хам шинж, донтолт ба түүний сэтгэл зүйн эрүүл мэнд)
 

 

 

 

 

 

 

БИД ЯАГААД УНТДАГ ВЭ?

Бид гүн нойрондоо орохдоо зөвхөн бидний тархинд идэвхждэг глиал эсүүд нь бидний системд байгаа хэрэггүй, чанаргүй мэдээлэл бүхэнд цэвэрлэгээ хийдэг байна. Энэхүү цэвэрлэгээний үйл ажиллагаа нь Glymphatic System гэдэг бөгөөд энэ нэр томъёо нь саяхан 2017 оны судалгаагаар батлагдаж гарч ирсэн байна. Цэвэрлэгээнээс гадна бидний сэрүүн үедээ хүлээж авсан мэдээллүүдийг унтаж байхад бүгдийг нь сэдэвлэж, хуваарлиж, хэрэгжүүлхэд бэлдэж, толгойндоо тогтоож авдаг. Унтаж байгаа үедээ хүний тархи, бие өөрт байгаа бүхий л энзим, даавар, мэдээлэл дамжуулагч тархины элч, дархлаа тэнцвэржүүлэгч эсүүд зэргээ шалгаж явдаг байна. Хэрвээ бид сайн унтахгүй бол ямар ч мэдээлэл бидэнд урт удаан хугацаагаар тогтох боломжгүй бөгөөд тархи хэрэгтэй мэдээллээ насан туршын суурин мэдээлэл болгож авахад асуудалтай болдог байна. Бидний тархи бие хэвийн төвшинд ажиллаж байхын тулд зөв мэдээллүүдээ ялгаж авч, хэрэггүйгээ устгаж байх хэрэгтэй юм байна, харин энэ нь зөвхөн гүн нойронд явагддаг маш чухал процесс гэнэ.
 

ГҮН НОЙРЫН ТУХАЙ

Хүний нойр 2 үеэр ялгагддаг. REM & NON-Rem. Non-Rem нь deep sleep буюу гүн нойр юм. Бид бүтэн шөнийн турш 75-80% гүн нойрондоо унтдаг. Энэ үед мэдээллийн цэвэрлэгээ явагдахаас гадна өсөлтийн даавар их хэмжээгээр ялагрч, богино ой тогтоолт нь урт удаан хугацааны ой тогтоолт болж хувирч бидний тархинд үлдэж байдаг. Иймээс Alzheimer’s өвчинг хүний энэхүү гүн нойрны хэмнэлтэй их холбоотой гэж судалдаг юм байна. Alzheimer’s нь ой санажмаа алдах ихэвчлэн ахмад настангуудад тохиолддог эмгэг өвчин юм. Хүний гүн нойронд Kim-ийн хэлснээр бидний тархи /pruning and tuning/ буюу таналт ба тохиргоо хийдэг бөгөөд унтаж байхад бидний тархи хамгийн идэвхитэйгээрээ ажиллаж байдаг байна.
 
Аутизмтай хүүхдүүдтэй их ажилладаг Kim юу гэж анзаарж бас ойлгож авсан гэхээр энэхүү гүн нойрны төвшинд эдгээр хүүхдүүд яг орж чаддаггүй, орсон ч удаан байж чаддагүй. Хэрвээ хүний бие физиологи, тархи биеийн хэвийн үйл ажиллагаанд асар хэрэгтэй энэ гүн нойрны төвшинд болдог /pruning and tuning/ аутизмтай хүүхдүүд хийж чадхгүй бол бусад төрлийн мундаг сэтгэл зүйн, сэтгэл санааг дэмжих эмчилгээ, асаргаа үр дүнгээ сайн өгөхгүй байх нь ойлгомжтой.

Гүн нойрондоо байгаа үед хүний мэдрэлийн систем өөрийгөө эмчилж, анагааж байдаг юм байна. Тиймээс эмч нар хүмүүсд эм тан бичэхээс илүү зөвхөн сайн унтаарай, чанартай нойроо аваарай гэдэг эмчилгээг зөвөлдөг байх нь байна.

 

ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙ

Дутуу төрсөн нярай REM буюу сэргэг нойрондоо их хугацааг өнгөрөөдөггүй мөн гүн нойрны төвшиндөө сайн орж, удаан байж чаддаггүй. Хугацаандаа төрсөн нярайтай харьцуулахад нойрны хэмнэл нь хэвийн бус мөн эрчимт эмчилгээний тасаг нь хүүхдийн нойронд сөрөг нөлөөтэй орчин байдаг байна. Яагаад орчин ийм чухал вэ? Хүүхдэд өдөр шөнийн ялгааг нь гаргахад гэрэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр болоход гэрэл гэгээтэй, шөнө болоход харанхуй байх хэрэгтэй байдаг харин эрчимт эмчилгээний тасаг нь тийм нөхцөл байдал бүрдүүлдэггүй үргэлж цэнхэр, цагаан гэрэл доор хүүхэд байдагийг та бүхэн мэдэх байх. Энэ маш чухал нөлөө бүхий бидний өөрчлөх боломжтой зүйл дээр эрчимт эмчилгээний тасгийн сувилагч эмч нар анхаараасай гэж Kim хүсдэг. Дутуу төрсөн нярай гүн нойрондоо амархан орж чаддагүй, орсон ч удаан байж чаддагүй учир тархи нь хангалттай /pruning and tuning/-ээ хийдэггүй бас өөрт нь хэрэгтэй бойжилт хангалтай хэмжээнд явагддаггүй байна. Дутуу төрсөн нярай 40 долоо хоногтой болсон ч хэвийн хугацаандаа төрсөн нярайн нойрны хэмнэлд гүйцэж очиж чаддаггүй гэнэ.
 
 

ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ, БАГА САРТАЙ ХҮҮХДИЙН НОЙР

Бага сартай хүүхдүүд ихэнх нойроо Non-REM буюу гүн нойрондоо өнгөрөөдөг. Маш их хэмжээний pruning/tuning тархинд нь явагдах шаардлагатай бөгөөд энэ нь цаашдын бие махбод болон тархины зөв зохицуулалтын маш том суурь нь байдаг гэж Kim хэлжээ. 2-3 сар хүрээд хүүхэд circadian rhythm буюу циркийн хэмнэлтэй (биологийн цагтай) болж эхэлдэг байна (өдөр шөнөө ялгах хэмнэл). 4 сар хүрээд хүүхдийн шөнийн нойр нь өдрийн нойрны нийт хугацаанаасаа 2 дахин их болдог. 6 сартайдаа хүүхэд бүтэн шөнийн турш унтах өндөр магадлалтай болдог. Үүнд магадлалтай гэдэг үгийг анхаарна уу. 6 сар хүрээд хүүхдийн Reticular Activating System (RAS) буюу эд эсийг идэвхжүүлэгч систем нь тархиныхаа гипоталамус хэсэгтэй холбоос мэдээлэл үүсгэж эхэлдэг. Одоо хүртэл яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй байгаа юм байна. 6 сартай хүүхдүүд нойрныхоо 50%-ийг сэргэг буюу REM нойрондоо өнгрөөж эхэлдэг. Маш их зүүдэлдэг гэсэн үг. Өдөр нь болсон бүх мэдээллээ өөртөө ойлгож авах, хорвоо ертөнцийг тунгаан бодох үе байдаг байх гэж судлаачид таамгалжээ.
 
 
Бага сартай хүүхдүүдийн нойрны хэвийн бус зохицуулалт
Нойрны хэвийн бус зохицуулалт ирээдүйн ямар нэгэн сэтгэлзүйн эмгэг эсвэл суралцахуйн бэрхшээлүүд үүсэх магадлалтай гэж үзжээ. Хэвийн бус зохицуулалт буюу dysregulation нь дараах байдлаар тодорхойлогддог:
  • Унтахад хэцүү байдаг
  • Унтаа байдалдаа удаан байж чаддагүй
  • Ямар нэгэн хэмнэл, дэглэмд орж чаддаггүй

 

ХАРИУ ҮЙЛДЭЛТЭЙ УНТУУЛАХ АРГА БАРИЛ (RESPONSE BASED SLEEPING)

 
Kim -ийн чухалчилж авдаг бас үр дүнтэй хүүхдээ унтуулж сургах аргуудын нэг нь бол энэ юм. Хүүхдээ сайн ажиглаж анзаарах, хүүхэд минь яг юу надад хэлэх гээд байна гэдэгт их нарийн мэдрэмжтэй сонор сэрэмжтэй хандах аргыг response base sleeping гэж хэлдэг. Хэлд ороогүй хүүхэд болгоны өөрийгөө илэрхийлж байгаа арга бол уйлах байдаг. Яаж хүүхэд уйлаад байна, ямар өнгө аясаар дугарч байна гэдгийг нь ойлгож тайлах их чухал үүрэгтэй гэдгийг ээж болгон бараг мэдэх байх. Үнэхээр хэвийн бус нойрны зохицуулалт алдагдсан уйлалт нь тухгүй байгаадаа уйлж байгаагаас шал өөр байх нь тодорхой. Тэгхээр Kim хэлэхдээ нойрны арга зүйчид, сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд энэхүү янз янзын уйлах ялгааг нь салгаж, тайлбарлаж чиглүүлж өгөх том үүрэгтэй гэж хэлжээ. Зарим хүүхдүүд үнэхээр ээж аавын оролцоогүй, туслалцаагүй тайван унтах төвшинрүү орж чаддаггүй эсвэл унтах орон зай нь маш нарийн, тодорхой зүйлүүд бүрдсэн байх хэрэгтэй ч юм уу. Ээжийнхээ үнэр, тэврэлт, хоолойг нь удаан хугацаагаар мэдэрч сонсохгүй байж чаддаггүй нярай, бага сартай хүүхдүүд ч байдаг. Энэ ээж аавын өндөр оролцоотой байх арагчлал бол хэцүү, яагаад гэвэл ээж ааваас их хэмжээний тэсвэр тэвчээр болон миний хүүхэд 30 нас хүрсэн ч хамт унтахгүй шүү дээ гэдэг итгэл найдлагатай, өөрөөр хэлбэл маш өөдрөг үзлээр хүүхдийн нойрондоо ханддаг байх шаардлагатай болдог гэжээ.
 
 
 

НОЙР БА СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ЭМГЭГТЭЙ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮД

Ямар нэгэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдийн 40-80% нь нойрны асуудалтай гэдэг нь батлагдсан байдаг байна. Энэ дундаа яг унтаа байдалруу шилжиж ороход хамгийн их асуудал нь байдагийг баталжээ. Бидний circadian rhythm буюу өдөр шөнийг ялгадаг хэмнэлийн зохицуулалт нь генедээ бичээстэй байдаг бөгөөд бусад амьдралд хэрэгцээтэй хэмнэл болон өдрөө өнгөрүүлэх хэмнэл гэх мэт зүйлүүд бүгд адилхан тогтолцооноос бүтдэг байна. Харин аутизмтай хүүхдүүдийн 80% нь энэ хэмнэл удирдах, ойлгох, хэрэгжүүлдэг генийн тогтолцоондоо асуудалтай байдаг гэжээ. Ер нь зөвхөн нойрны хэмнэл ч гэлтгүй бусад бүх хэмнэлд нь асар их нөлөөтэй байдаг байна. Kim хэлэхдээ аутизмтай хүүхдүүдэд ямар нэгэн эмчилгээ асаргаа хийхдээ шууд зан ааш, зан төлөв дээр нь анхаарч өөрөөр хэлбэл тархины нарийн хөгжлийн төвшинд нь мэргэжилтнүүд тулж ажилаад байдаг, харин суурь төвшинд байдаг зөв нойрны хэмнэл, зөв унтаж сурах гэсэн асуудлуудтай нь тулж анхаарахгүй бол эдгээр нарийн ширийн эмчилгээнүүд нь ямар ч нэмэргүй байдаг гэжээ. Тэр суурь хүний гол хэрэгцээний нэг байдаг нойр гэдэг зүйлийг нь ойлгож шийдвэрлэхгүй бол бусад сэтгэл зүйчдийн зөвөлдөг эсвэл хийдэг эмчилгээнүүд нь аутизмтай хүүхдүүдийн мэдрэлийн системээс нь хэтэрхий их боломжгүй үр дүнг шаардаад байдаг гэжээ.
 

НОЙР БА СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР, ТАЙВАН БУС БАЙДАЛ (ANXIETY)

Сэтгэл зүйн түгшүүртэй байдал нь нойрыг булаадаг, эргээд дутуу нойртой байхаар сэтгэл зүйн түгшүүр ихэсдэг. Энэ бол маш хортой тойрог юм. Бид сэтгэл санаа тавгүй болохоор дотор сонин болдог тиймээ? Гэдэс сонин тавгүйрхээл, хоолны дуршилгүй болох, эсвэл зарим тохиолдолд дотор муухай оргиж, хар шүлс ялгардаг. Энэ сэтгэл санааны тавгүй байдал нь бидний хоол боловсруулах системд нөлөөлж байгаа байдал юм.
 
 
Та бүхэн энэ нөлөө үйл явцыг ажиглаарай:
1. Хоол боловсруулах системийн асуудал үүсэх
👇
2. Тархируу очих vagal мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх
👇
3. seratonin & dopamine даавар ялгаруулагч тархиний мэдрэлийн эсүүдэд нөлөөлөх
👇
4. эдгээр эсүүд нь хүний сэтгэл зүйн түгшүүрийг зохицуулж байдаг учир хэмнэл алдагдаж эхэлнэ
 
 
Хүний гэдэс ходоодонд нойр асар хүчтэй нөлөөтэй. Good Sleep = Happy Gut. Гүн нойрондоо сайн чанартай нойр авснаар хүний бие нь гэдэс ходоодонд байдаг ашигт нян бактеруудыг тэнцвэржүүлж байдаг юм байна.
 
 
Лекцийн энэ хэсэг дээр нэмэлтээр Kim юу гэж хэлсэн гэхээр урт удаан хугацааны стресстэй явах нь тархины amygdala хэсгийг унтаж байхдаа ч гэсэн үргэлж сэргэг байлгадаг байна. Амигдала нь амрахгүй үргэлж “асаалттай” байснаар хүн бүх зүйлд маш мэдрэг болж эхэлдэг жишээ нь гадаа хол байгаа бүх чимээг ойр байгаа мэт сонсох, үнэр гэрэлд цочрол ихтэй үргэлж айдас түгшүүртэй болдог байна.

Амигдала: Энэ нь бидний дурсамж, түрэмгий зан байдал, зохицуулалтыг хариуцдаг.

Ер нь бидний эргэн тойрны орон зай орчин бүгд л /trauma/ байдаг гэж тэр хэлжээ. Trauma гэдэг нь гэмтэл согог, шок. Тэгхээр ямар нэгэн мэдрэхүйн эмгэгтэй хүүхдүүд эргэн тойрны гаднах орчингоосоо үргэлж шок авч байдаг. Шок авснаар их хэмжээний стрессд ордог. Их хэмжээний стресстэй байхаар хүний бие өөрийгөө хамгаалахын тулд кортизол даавар их хэмжээгээр ялгаруулж зохицуулах гэж оролддог. Кортизол даавар нь хүүхдийг, хүнийг маш хэрэгтэй байдаг гүн нойрны төвшинрүү оруулдаггүй бөгөөд хүний биед тархи ямар дохио өгөөд байна гэхээр      /бид аюултай орчинд байгаа учир унтаж болохгүй, сонор сэрэмжтэй сэргэг байх хэрэгтэй/ гэдэг учир хүнийг тайван унтах байдалруу оруулдаггүй, унтсан ч гүн нойрлуугаа орохгүй, маш цочмог сэргэг дутуу унтдаг байна.
 
 

НОЙР БА ХҮНИЙ МЭДРЭХҮЙН ЭМЗЭГ ТОГТОЛЦОО

 
Хүнд 5 мэдрэхүй гэж байдаг (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх). Эдгээр мэдрэхүйн аль нэгэнд нь эсвэл бүгдээрэнд нь хэт эмзэг эсвэл хэт мэдрэг бүлгийн хүүхдүүд сэргэг байдлаас унтах төвшинрүү шилжихэд хүндрэлтэй байдаг нь батлагджээ. Энэ нь заавал аутизм гэсэн үг биш бөгөөд эмзэг мэдрэхүйтэй шинж чанар нь хэвийн бойжилттой хүүхдүүдэд ч байдаг байна.
 
Мэдрэхүй нь маш эмзэг бүлгийн хүүхдүүд шөнө их сэрэх, хэвийн бус нойрны хэмнэлтэй байх нь түгээмэл байдаг. Гэхдээ ер нь бага насны хүүхдүүд сүүний хэрэгцээнээсээ болж их сэрдэг байх нь бол мэдээж энгийн зүйл учир бид бага сартай хүүхдүүдээ эмзэг мэдрэхүйн шинж чанартай байна уу үгүй юу гэдгийг нь яг нарийн тодорхойлох боломжгүй байдаг учир үргэлж хүүхдээ ажиглаж, анзаарч байх хэрэгтэй. Унтах орон зай нь зарим мэдрэхүй өндөртэй хүүхдүүдэд их хүчтэй нөлөөлдөг гэжээ. Унтахгүй, нойрондоо муу байгаа бол унтах орон зай нь ямар байгааг хамгийн түрүүнд өөрчлөөд үзэх хэрэгтэй. Мэдрэхүй өндөр, эмзэг бүлгийн хүүхдүүдэд унтах орон зайн гэрэлтүүлэг, орны даавууны материал, орны байрлал, орчны дуу чимээ, өрөөний хэм болон чийгшил гээд энэ бүхэн нь маш хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
 

НОЙР БА МЭДРЭХҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ДОГОЛДОЛ (SENSORY PROCESSING DISORDER)

Мэдрэхүйн зохицуулалтын доголдол нь sleep apnea гэдэг нойрны эмгэгтэй холбоотой байдаг. Sleep Apnea нь нойрсох үед амьсгал зогсох хам шинж гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл нойрны хэмнэл хэвийн бус, үе үе амьсгал зогсох, боогдох, хүний залгих, амьсгалах хоёрыг зохицуулдаг амьсгалын замын үйл ажиллагаа нь доголдолтой хэвийн бус байдаг байна. Sleep Apnea эмгэгтэй хүмүүсийн диафрагма буюу цээж, хэвлийн хөндийн хооронд байрлах таславчийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдснаар хүний амьсгал, зүрхний цохилтын хэмнэл, хэвлийн булчин, хоол боловсруулах систем гээд бүгд даган хямардаг байна. Унтаж байхад хүний диафрагма нь амардаггүй үргэлж идэвхтэй ажиллаж байдаг. Диафрагма идэвхтэй байснаар хэвлийн булчингуудыг мөн адил идэвхтэй байлгаж өгдөг байтал нойрны sleep apnea эмгэгтэй үед биеийн энэ эрхтэний хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг. Sleep apnea нь хүний хэт таргалалт (obesity)-д нөлөөлдөг гэж судалжээ. Тэгхээр энэ сэдвийн хүрээнд ямар их хүчин зүйл хоорондоо холбоотой байгааг та бүхэн хараарай.

*3 нас хүрэхээс өмнө хүүхдэд ямар нэгэн нойрны доголдол нь тухай хүүхдийн ирээдүйн hyperactivity (хэт хөдөлгөөнтэй байх), impulsivity (түргэн аашлах), poor cognitive organization (хэвийн бус ой санамжын зохицуулалт) бүхийтэй асар холбоотой гэж үзжээ.

 

 


Тэгвэл бид яаж туслах вэ?

 

НОЙР БА МЭДРЭХҮЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА

Нэгэн алдартай судалгааны хүрээнд зөөлөн бүүвэйлэх, бүүвэйлэх тэр хөдөлгөөний хэмнэл нь циркийн хэмнэлд маш их нөлөөлдөг гэж судалжээ. Бүүвэйлэхээр хүүхдийн нойр хүрэхээс гадна хүүхдийн амьсгалах болон залгих хоёрын зохицуулалтыг сайжруулж өгдөг гэдэг нь батлагдсан байна, тиймээс SIDS буюу нярайн гэнэт нас барах хам шинжийн эрсдэлийг бууруулах бас нэгэн арга байдаг юм байна. Бүүвэйлэх хэмнэл нь нярайн амьсгалын хэмнэлийг тэнцвэржүүлж мөн хүний vestibular system (тэнцвэр, байрлалын мэдрэмжийг зохицуулж байдаг дунд, дотоод чихний мэдрэл) нь энэ хэмнэлээр өдөөгдснөөр хүний амьсгалах, унтах хоёрыг хооронд нь зохицуулахад нөлөөлдөг байх нь.
 
Нэгэн судалгаан дээр том хүмүүс савалдаг орон дээр унтахдаа илүү бат бөх унтаж, сэрүүн байдлаас унтах байдалруу орох хугацаа нь хэд дахин бага болсон гэж судлагджээ. Сэрүүн байдлаас унтах байдалруу шилжих хэвийн хугацаа бол 3-5 мин юм байна. Хэрвээ толгойгоо тавьмагц 2 секундад унтдаг бол бас асуудал гэж үздэг яагаад гэвэл энэ нь хүний бие хэт ядарсаны илэрхийлэл гэжээ.
 
 

ХҮРЭХ МЭДРЭМЖЭЭР СЕРАТОНИН ЯЛГАРЧ БАЙДАГ

Сератонин даавар нь хүнд ерөнхийдөө тайван, таатай, аз жаргалтай мэдрэмж үүсгэдэ мөн хүний биед ялгарч буй бусад даавар болон бодисуудыг зохицуулж тэнцвэржүүлж байдаг чухал үүрэгтэй ажээ. Хүрэх мэдрэмж тэр тусмаа чанга даралттай хүрэх мэдрэмж нь хүний тархи, биед их хэмжээний сератонин ялагруулахад тусалдаг. Сератонин нь хүний нойрыг зохицуулдаг мелатонин даавартай уялдаа холбоотой байдаг, хэрвээ нэг нь доголдож асуудал үүсвэл нөгөөхдөө шууд хамааралтай байдаг. Чанга хүрэх мэдрэмжийг заримдаа хүндрүүлэгтэй хөнжилөөр адил мэдрэмж өгөх боломжтой байдаг, ялангуяа том хүүхдүүд болон том хүмүүст. Харин нярай болон бага сартай хүүхдүүдэд том хүний тэврэлт, чанга тэврэх нь их хэмжээний тайвшрал өгдөг байна.
 
 
Бидний сератонин хэвийн зохицуулагдаж байвал гүн нойрны чанарыг сайжруулдаг. Аутизмийн шинж чанартай хүүхдүүдэд энэхүү даралттай хүрэх мэдрэмж нь шөнийн нойр болон сэрүүн байдлаас унтах хугацааруу шилжихэд нь тусалдаг гэж судлагджээ. Аутизмтай хүүхэд гэлтгүй зүгээр энгийн хүүхдэд ч эргэн тойрны орчингоосоо хэт өдөөгдсөн байвал ууралж, уцаарлаж, савж унах үе байдаг, энэ үед чангаар тэврэх нь хүүхдийг шууд тайвшруулж тархи болон биед нь хүндрүүлэгч маягаар хөрсөндөө буух мэдрэмжийг өгч хүүхдийн зан аашыг тогтворжуулж өгдөг нь бас батлагдсан байдаг байна шүү.
 
Бидний ходоод гэдсэнд тархинд байгаагаас илүү сератонин даавар байдаг. Тэгвэл ходоод гэдэсний эмгэгтэй үед яадаг вэ? Ходоод гэдэсний эмгэг гэж юу вэ?
  • Reflux
  • Irritable bowel movement (IBS)
  • Celiac
  • Leaky gut
  • Crohn’s
Эдгээр эмгэгүүд нь хүний ходоод гэдсэнд байдаг сератонинд, ашигт бактер болон хэвийн үйл ажиллагааг үргэлж доголдуулж, зохицуулалт алдагдуулж байдаг байна. Тиймээс хүний биеийн энэ хэсгээс тархируу очих мэдээлэлд мөн адил асуудал байнга үүсч хүний нойронд нөлөөлж эхэлдэг жишээ нь унтах гэж их хугацаа шаарддаг, шөнө маш олон сэрэх, өдрийн цагаар маш их унтах.
 
Ходоод гэдэсний эмгэгийг оношилж, эмчилж, зөвлөхийн тулд бүхэл бүтэн баг хэрэгтэй байдаг гэжээ. Үүнд:
  • naturopath
  • nutritionist
  • paediatric gastroenterologist
  • occupational therapist
  • speech pathologist
  • pscyhologist
Ходоод гэдэсний эмгэг дотор зөвхөн хоол боловсруулах доголдолоос гадна хүүхдүүдийн хувьд өөр олон янзын асуудал багтдаг гэнэ: хоолны дуршил муутай, олон төрлийн хоол идэх хүсэлгүй (бага насны хүүхдүүдэд түгээмэл байдаг), avoidant restrictive intake (хоолноос айдастай хүүхдүүдийн эмгэг), хоол хүнсний харшил, өтгөн хаталт гэх мэт. Эдгээр бүх асуудлыг ганцхан хүн, ганцхан эмч онош тавиад шийдвэрлэх боломжгүй байдаг бөгөөд эргээд нойрны асуудал дээр дүгнээд харахад ийм хоол боловсруулалтын эмгэг нь хүний, хүүхдийн нойронд асар хүчтэй нөлөөлдөг учир олон нарийн мэргэжилтнүүд хамтдаа багаараа ажиллаж суурь асуудлыг нь алхам алхамаар олж, шийдвэрлэх хэрэгтэй болж байна.
 
 

 

НОЙР БА ӨСВӨР НАСНЫХАН

Өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүд болон том хүмүүсээс илүү чанартай нойр авах хэрэгтэй байдаг юм байна. Энэ тухай Мөнх-Оргил гишүүн Нойр ба Зүүд лекц дээрээ бас дурдаж байсан. Өсвөр насандаа хүүхдүүд илүү оройтож унтах, оройтож сэрдэг нойрны хэмнэлд цаанаасаа ордог. Өсвөр насны хүүхдийг өглөө 06:00 цагт босгож хичээлд явуулах нь том хүнийг үүрийн 04:00 цагт сэрээж байгаатай адил байдаг байна. Харин тэднийг орой 22:00 гэхэд унтуулах нь том хүнийг 18:00 цагт унт гэсэнтэй адил байдаг гэжээ. Өсвөр насны хүүхдүүдийн нойрыг зохицуулагч мелатонин даавар нь арай хожуу цагуудад ялгардаг болж эхэлдэг учир цаанаасаа л энэ насны хүүхдүүд өөр нойрны хэмнэлд орох хэрэгтэй болдог. Яагаад нойрны хэмнэл нь өөрчлөгддөг гэхээр өсвөр насны тархи нь төрөхөөсөө авахуулаад сурсан мэдээлэлээ цэгцэлж танаж, олон төрлийн шинэ мэдээлэл асар хурдтай шингээж тогтоох хэрэгтэй байдагтэй холбоотой гэж судлагджээ. Тэгхээр өсвөр насны хүүхдүүдийн энэхүү биологийн онцлогт нь тохирсон хичээлийн цагууд байх хэрэгтэй санагдах юм.
 

НОЙР БА ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ

Co-regulation (хамтран зохицуулалт) гэдэг нь хоёр тархи бие биенээсээ туслалцаа дэмжлэг харилцан авч ямарваа нэгэн тулгарсан асуудлыг хамтдаан давж гардаг. Үүнд хүүхдийн тархи том хүний тархинаас жишээ дуйрайлал авч байдаг учир том хүн self-regulation (хувийн зохицуулалт) хийх чадвартай байх хэрэгтэй. Хүүхэд ямар нэгэн зүйлээс болж жишээ нь унтаж чадахгүй, сэрэх унтах хоёрын зохицуулалт алдагах үед том хүн түүний хариуд нь бухимдаж хувийн зохицуулалт хийж чадахгүй бол том хүн, хүүхэд хоёулаа эмх замбараагүй сэтгэл зүйн байдалд бие биенээ улам дэмжиж дорддог. Өөрт тулгарч буй хэцүү асуудалд хүүхэд том хүнээс /одоо би яаж энийг зохицуулах ёстой юм бэ?/ гэж харж байдаг гэсэн үг.
 
Заримдаа нойрны арга зүйчдийн гол үндсэн үүрэг нь эцэг эхчүүдийг дэмжих дээр үнэ цэнэ нь байдаг гэж Kim хэлжээ. Хүүхдийнх нь нойрны зохицуулалт хийхийг зааж өгөх биш тухайн ээж аавд өөрсдөнд нь хувийн зохицуулалт хийхэд туслах, дэмжих, ойлгох, сонсох зэрэг нь илүү үр дүн гардаг. Эцэг эхчүүдийн багад нь болж байсан ямар нэгэн тархины хөгжлийн цочрол, шокууд нь хүүхэдтэй болонгуут нь эргэн сэдэрдэг байна. Тархинд байдаг тухайн trauma-тай холбоотой мэдрэлийн сүлжээнүүд нь идэвхижиж эхэлдэг гэж хэлж болно. Эцэг эхчүүдийн сэтгэл санааны тавгүй байдал нь өөрсдөө хүүхэд, нялх байхад нь байсан сэтгэл санааны тавгүй байдалтай нь шууд холбоотой байдаг гэнэ. Anxiety in parents = anxiety in children.
 
Тиймээс мэргэжлийн хүмүүс энийг нь ойлгож ээж аавд нь хувийн зохицуулалт хийх аргачлал заах, өөрийгөө илүү ойлгох зүгээс нь дэмжиж байх хэрэгтэй. Хувийн зохицуулалт сайн хийснээр ээж аавууд өөрсдөө аяндаа өөрийн хүүхэдтэйгээ зөв хамтран зохицуулалт хийгээд явдаг байна. Монголчлоод хэлбэл: Өөрийгөө засаад бусдыг зас гэсэн утгатай юм.
 
Дүгнэлтэд түрүүний ярилцсан жижиг сэдэв бүхэн нойрны эрүүл ахуйн тогтолцооны тухай сануулж байгааг та бүхэн анзаараарай. Үүнд:
  • Унтахаасаа өмнө ямар бэлтгэл хийж байна
  • Өдөр нь юу идэж ууж байгаа
  • Унтахаас өмнө утас, зурагт зэргийн хэрэглээгээ хянах
  • Унтаж байхдаа утсаа үргэлж унтраах
  • Өдрийн цагаар унтахгүй ч өөрийгөө үе үе амрааж тайван байдалд орж байх
Хүн өөрийгөө зөв удирдах, зөв зохицуулах нь нойрны чанарт шууд нөлөөтэй байдаг. Хүний тархи болон эд эрхтэнгүүд хүртэл нойронд бүгд хамааралтай холбоотой байдаг учир бид хүүхдүүдийнхээ нойрны чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, нарийн утга учиртай. Шинжлэх ухааны, биологийн зүгээс ч холбоотой бас сэтгэл зүйн талаас ч холбоотой. Kim хэлэхдээ бид аливаа зүйлд энэ тохиолдолд хүүхдийн нойрондоо нарийн мэдрэмжтэй, нухацтай, олон талаас нь харж үздэг хандлагатай байх хэрэгтэй гэжээ. Нярай, бага сартай хүүхдүүдийн нойрны гэлтгүй бусад эрүүл мэндийн, сэтгэл зүйн хэвийн эсвэл хэвийн бус байгааг яг тодорхойлох хэцүү байдаг ч ээж аавууд бид хүүхэдтэйгээ харилцаж, тэднийг ойлгож, хамтран зохицуулалт хийж, тэднийг дэмжих нь асран хамгаалагчдын үндсэн үүргүүдийн нэг байх хэрэгтэй юм.
 
 
Kim өөрөө гэмтэл согогтой хүүхдүүд, аутизмтай хүүхдүүд болон бусад сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдтэй илүү тулж ажилладаг байна. Үүнд түүний голчлон анхаардаг сэдэв бол хүн хоорондын харилцаа ба тархи судлал юм. Энэхүү нойрны тухай ярьсан сэдэв нь өөрийнх нь 12 цагийн сургалтын маш жоохон хэсэг нь юм байна. Маш товчхон тайлбарлаж танилцуулах маягаар бидэнд орсон бөгөөд эцэг эхчүүд та бүхэнд хүүхдийн нойрны тухай илүү нарийн ойлголт өгсөн болов уу гэж найдаж байна.

Сануулахад энэ лекц бол нойрны арга зүйч мэргэжилтэнгүүдэд орсон учир мэдээлэл нь яг эцэг эхчүүд зориулаагүй юм. Анагаах ухааны хэллэг, орчуулага, тайлбар дээр мэргэжлинй төвшинд биш байгааг анхаарна уу. Сайн дурын орчуулга бөгөөд би эмч хүн бол биш гэдгийг сануулая. Нойрны арга зүйчийн зүгээс та бүхэнд хүүхдийн нойр ямар том бөгөөд дотроо олон нарийн сэдэвтэй байхыг илүү ойлгуулах гэсэн зүгээс орууллаа.

Дараагийн сэдэв: Хүүхдийн эмч нар тэр бүрийчлэн чухалчилдаггүй нойрны асуудалтай хүүхдүүдийн нойрны эмгэгийг хэрхэн шийдвэрлэх тухай

Өмнөх сэдэв:Хүүхдийн нойрны судалгаа гэж юу вэ? – Сэдэв 2 – ЭНД ДАРНА УУ

0 Comments

Submit a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сургалтууд

Зөвлөгөөнүүд

alt=

Share