НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
- The Sleep Corner сайт нь онлайн сургалтын албан ёсны цахим хуудас бөгөөд ээж аавууд, асран хамгаалагч бүрд шаардлагатай бас эрэлттэй мэдлэг мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх хүүхдийн нойрны тухай цахим сургалтын талбар юм.
- The Sleep Corner үйлчилгээний нөхцөлийг шинэчлэлт бүрд өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна.
- Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, The Sleep Corner платформод бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Үйлчилгээний нөхцөлд Вэб сайт үйл ажиллагаа ба үйлчилгээ, Суралцагчийн эрх үүрэг, Сургалтын үйлчилгээ үзүүлэгчийн эрх үүрэг, Суралцагийн бүртгэл, Сургалт худалдан авах болон цуцлах, Төлбөр тооцоо гэсэн 6 бүлэг багтсан. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь эдгээр баримт бичгүүдтэй танилцсанд тооцогдоно.
ХОЁР. ВЭБСАЙТ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ҮЙЛЧИЛГЭЭ
- The Sleep Corner сайт нь The Sleep Corner өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
- Вэбсайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтанд ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.
3.Сургалтын үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна. Мөн хичээлийн төлбөрт таны сургалтын ашиглагдах материал, заавар зөвлөгөө багтсан болно.
- Сурагч хичээлээ үзэхдээ хамгийн ихдээ 3 төхөөрөмж болох компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет ашиглан үзэх боломжтой. Хэрэв сурагчдын хэрэглэж буй төхөөрөмж гэмтэл согог гарсан бол нийт 3 удаа эрх сэргээх боломжтой бөгөөд үүнээс их тохиолдолд сурагчдыг өөр төхөөрөмж ашиглан хичээлээ үзэх эрхийг сэргээж өгөхгүй болно. Энэ нь суралцагч хувийн хичээл үзэх эрхээ бусдад шилжүүлж ашиглуулахаас сэргийлсэн систем болно.
- Техник, технологи шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар сургалтын цахим хуудас сурагчдад мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
- Хичээл үзэхдээ The Sleep Corner эзэмшигч мэргэжлийн арга зүйчийн гаргасан тусгай хөтөлбөрөөр үзэх боломжтой бөгөөд үүнийг өөрчлөх, өөр системээр үзэх ямар ч боломжгүй.
- Суралцагчдын хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
ГУРАВ. СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Суралцагч нь хичээл судлан үзэх тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.
- Суралцагч шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
- The Sleep Corner-ийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
- Сургалтын дагуу авсан мэдээлэл зөвлөмжийг хэрэгжүүлж дагахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүх талаас нь хамгийн түрүүнд тавих үүрэгтэй бөгөөд сургалтын мэдээлэл зөвлөмжүүдийг өөрийн хүүхдэд болон гэр бүлийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж мөрдөх нь сурагцалчын үүрэг.
- Суралцагч нь сургалттай холбоотой санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй.
- Онлайн видео хичээлийг тараан байршуулан хуулбарлахгүй байх үүрэгтэй.
- Бүх суралцагчид тэгш эрх, үүрэгтэй байх бөгөөд ямар нэгэн сурагч бусад сурагчаас илүү давамгай эрхгүй.
- Суралцагч нь сургалтын ашиглагдах материалыг татаж аван хэрэглэх, арга зүйчтэй чатлах хэсгээрээ сургалтын дараа сургалттай холбоотой хүссэн асуултаа асуун, зөвлөгөө авах эрхтэй.
- Хэрэглэгчийн нэр нууц үг мартсан, тус төвөөс хүргүүлсэн цахим шуудан өөрийн үйлдлүүдээс болж устгагдсан мөн алдагдсан тохиолдолд холбогдон хувийн мэдээллээ шалгуулан сэргээх эрхтэй.
ДӨРӨВ. СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Сургалтад ашиглагдах вэб сайтад ямар нэгэн доголдол илэрсэн тохиолдолд яаралтай засан сайжруулах үүрэгтэй.
- Суралцагчийн хувийн мэдээллийг цааш задруулахгүй, тараахгүй байх үүрэгтэй.
- Иргэний хуулийн 228, 497, 510, 511-р зүйлд заасны дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас Зохион байгуулагчийн нэр хүнд, оюуны өмчид учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй.
- Сургалтад шаардлагатай онлайн платформ, гарын авлага материалаар хангах үүрэгтэй.
- Сурагчдын хувийн сахилга бат болон ар гэрийн асуудлаас болж үүссэн асуудлыг The Sleep Corner шийдвэрлэхэд туслах болон харилцан ойлгох үүрэггүй.
- Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлбөр хууль бус эх үүсвэрээс орж ирсэн эсэхийг шалгах, нягтлах зэргээр суралцагчаас тодруулга авах эрхтэй.
- Суралцагч нарын мэдээллийг нууцлах үүрэгтэй.
ТАВ. СУРАЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ
- Вэбсайтад бүртгүүлэгчид бүртгүүлэх хэсгээр хувийн мэдээллээ оруулан, үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрснөөр суралцагч бүртгэлтэй болно.
- Вэбсайтад бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.
- Тухайн суралцагсдын мэдээлэл бодит үнэн байдалд суралцагсад өөрсдөө бүрэн хариуцлага хүлээх болно.
- Суралцагч нь нэг сургалтад нэг цахим и-мэйл хаягаар бүртгэлтэй болно. Ашиглагдсан хаяг дахин өөр сургалтйн бүртгэлд ашиглагдах болсон тохиолдолд байгуулагатай холбогдож мэдээллэх үүрэгтэй.
ЗУРГАА. СУРГАЛТ ХУДАЛДАН АВАХ БОЛОН ЦУЦЛАХ
- Суралцагч дараах дарааллын дагуу сургалт худалдан авна.
- Суралцагч The Sleep Corner вэбсайтад 5-р зүйлийн дагуу бүртгэлтэй болно.
- Хичээл бүр рүү ормогц сургалтын төлбөр, хөтөлбөр, хичээлийн үнэлгээ гэсэн мэдээллүүдийг харах боломжтой.
- Бүртгэлийн төгсгөл хэсэгт нь дансаар шилжүүлэх сувгийг ашиглан төлбөрөө төлөх хэсгийг сонгосноор танд төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.
- Төлбөр төлснөөр таны хичээл үзэх эрх 1–3 цагийн дотор эрх нь нээгдэж та хичээлээ үзэх эрхтэй болно.
- Суралтын хугацаанд, дараах тохиолдолд суралцагчийн эрхийг цуцлах эрхтэй.
- Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд суралцагчийн бүртгэлийг цуцлах болно.
- Суралцагч сургалтын мэдээллийг зөвшөөрөлгүй цааш нь тараасан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.
- Суралцагч мэдээллийн ажилтан болон арга зүйчтэй зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд 3 удаагийн анхааруулга өгөх бөгөөд 3 удаагийн анхааруулгаас хэтэрч зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд суралцагчийн хичээл үзэх эрхийг дахин сэргээх боломжгүй болгож, байгуулагатай холбоотой бүх сувгуудаас хасна.
ДОЛОО. ТӨЛБӨР ТООЦОО
- Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.
- Сургалтын төлбөр нь төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.
- Төлбөр төлөлт баталгаажсаны дараагаар сургалтын эрхийн баталгаажилтыг суралцагчдын бүртгэлтэй цахим шууданруу нь холбогдох болно.
- Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.
- Худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хичээлээ эхлүүлэхээс өмнө төлбөрөө авах бол нийт төлбөрийн 50% -ийг буцаан олгоно.
- Сургалтын төлбөр хууль бус эх үүсвэр болон зээлийн эх үүсвэрээс орж ирсэн болох нь тогтоогдвол буцаан олголт хийгдэхгүй.
- Худалдан авсан хичээлээ эхлүүлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.
- Суралцагчид нь хэн нэгэнд өөрийн эрхээ шилжүүлэх болон худалдаалсан тохиолдолд суралцах эрхийг эргэн нээх боломжгүйгээр хааж 2.6-ыг үндэслэн төлбөр буцаан олгох боломжгүй.
- Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл сургалтын харьяалах дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.